Р.Төмөрбаатар: Цагдаагийн алба хаагчдыг ажиллах орчин нөхцөлөөр хангах үүргийг бид хүлээдэг

2018-07-31 11:00:00
2033

Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойн хүрээнд бэлтгэв.

Монголын цагдаагийн байгууллагын түүхт 97 жилийн ой тохиож буй. Үүсэн байгуулагдсан цагаас өнөөг хүртэл төр, засаг, түмэн олныхоо амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалж, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг бид мэднэ. Халуунд халж, хүйтэнд хөрж, баяр наадмаар ч ард түмнийхээ энхийн манаанд зогсож, иргэдийн амар тайван амьдралын төлөө амь, биеэ хайрлалгүй зүтгэдэг тэдний ажиллах нөхцөл боломжийг сайжруулахад анхаарч, арын албанд ажилладаг газруудын нэг бол ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба юм. Иймд ЦЕГ-ын Хангалт үйлчилгээний төвийн Барилга, байгууламжийн хяналтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Төмөрбаатартай ярилцлаа.

-Монголын цагдаагийн байгууллагын түүхт 97 жилийн ойн мэндийг дэвшүүлье. Энэ байгууллагын түүхийг нэр төртэйгөөр бүтээлцэж буй хүмүүсийн нэг бол та юм аа. Түүхт ойн баярын өдрийн сэтгэгдлээ хуваалцана уу?

-Монголын цагдаагийн байгууллагын 97 жилийн ой тохиож байгаад цагдаагийн нийт алба хаагчид болон чөлөөнд гарсан ахмадууддаа баярын мэнд дэвшүүлье. Би өнөөдөр цагдаагийн албанд ажиллаж байгаа он жилүүдээрээ, энэ байгууллагын түүхийг бичилцсэн үе үеийн ахмадуудаараа, мөр зэрэгцэн зүтгэсэн нөхдөөрөө, өнөөдөр ажиллаж байгаа бүх цагдаа нараараа бахархаж явна. 

-Цагдаагийн албанд зүтгээд хэд орчим жил болж байна вэ? Анх ямар цолтой цагдаагийн албанд орсон бэ?

-Би цагдаагийн албанд зүтгээд 25 жилийг үджээ. Анх 1995 онд СХД-ийн цагдаагийн хэлтэст байцаагчаар томилогдож байлаа. Үүнээс хойш хэсгийн байцаагч, жижүүрийн ахлах байцаагч, тасгийн дарга зэрэг албан тушаалыг нэр төртэйгөөр хашиж ирсэн. Тухайлбал, СХД, ЧД, ХУД, БГД-үүдэд жижүүрийн тасгийн даргын албыг хашсан. Мөн Хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд ахлах мэргэжилтэн хийж явсан.

Харин 2018 оны тавдугаар сарын 22-нд ЦЕГ-ын даргын тушаалаар ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны Хангалт үйлчилгээний төвд Барилга, байгууламжийн тасаг байгуулагдсан. Үүнээс хойш зургадугаар сарын 14-нд ЦЕГ-ын даргын тушаалаар тасгийн даргын албанд томилогдсон. Тасгийн дарга нэг, үндсэн барилгын гурав, гэрээт хоёр инженер, нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эхэлсэн.

-Байгуулагдаад хоёр орчим сарын хугацаанд нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлыг хийжээ. Үүнийг цагдаагийн алба хаагчид их сайшааж байна лээ.

-Энэхүү тасаг цагдаагийн байгууллагын хэмжээнд баригдаж буй барилга, байгууламжийн чанар, явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажилладаг. Өөрөөр хэлбэл, Барилгын тухай хуульд захиалагчийн зүгээс гүйцэтгэлийн хяналтыг тавина гэж заасан байдаг. Үүний дагуу хяналт тавих ажлыг зохион байгуулж байгаа.

2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мөрдөн байцаах албаны байр, Хэнтийн аймгийн цагдаагийн газрын төв байр, Завхан аймгийн Тосонцэнгэл дэх сум дундын цагдаагийн хэлтсийн байр гэх мэт нийт 11 тэрбум 640 сая төгрөгийн санхүүжилттэй барилгын ажил эхэлсэн байгаа. Мөн энэ онд 18 аймгийн 27 сумд 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Замын хөдөлгөөний хяналтын постын байр барих төлөвлөгөө бий. Үүний дагуу сонгон шалгаруулалт явагдаж, 14 постын барилгын ажлын гүйцэтгэгч шалгарч, 13 постын гүйцэтгэгч шалгаруулах тендер шалгаруулалтын дагуу гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. Тухайлбал, иргэдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллах энэхүү постуудын гурав нь Ховд аймагт, Увс аймагт нэг, Хэнтийд нэг, Сүхбаатар аймагт хоёр, Дорноговьд нэг, Орхон аймагт нэг, Сэлэнгэд нэг, Дархан-Уул аймагт нэг, Нийслэлийн СХД болон Налайх дүүргүүдэд тус тус нэг, нийт 13 постын барилгын ажил дуусах шатандаа явж байгаа. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 22-ын товчооны уулзварт байгуулах постын барилгын ажил 90 хувьтай байна.

-Нэг бүр нь хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

-Постын 27 байр нийтдээ 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй. Харин нэг бүрийнх нь үнэ дунджаар 74-75 сая орчим төгрөг байгаа.

-Тендерийг ямар нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулдаг вэ?

-Барилга, байгууламжийн тухай хууль, Барилгын тухай хууль, Төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны тухай хуулийн хүрээнд зохион байгуулдаг. Тендерт шалгарсан байгууллагуудын гүйцэтгэлтэй биечлэн танилцдаг. Дээрээс нь цахимаар хяналт тавьдаг. “Орон нутгийн замын хөдөлгөөний хяналтын пост” гэсэн фэйсбүүк групп байгуулан, гүйцэтгэгч компаниудаа хамруулан барилгыг ажлыг хэрхэн гүйцэтгэж байгааг хянаж байгаа.

-Хамгийн эхнийх нь хэзээ нээлтээ хийх вэ?

-Эхнийх нь энэ сард ашиглалтад орохоор бэлэн болчихсон байгаа. Энэ оны аравдугаар сарын 1-н гэхэд бүгдийг нь хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байна.

-Мөрдөн байцаах албаны барилга баригдаж байгаа гэсэн. Барилгын ажил хэдэн хувьтай явж байгаа вэ?

-Мөрдөн байцаах албаны стандарт, шаардлагад нийцсэн барилгын ажлыг эхлүүлээд, гүйцэтгэл 60 орчим хувьтай явж байна. Ерөнхийдөө энэ оны арванхоёрдугаар сарын 25-ны дотор хүлээлгэж өгөх ёстой. Санхүүжилтийг тухай бүрд нь хийж байгаа учир хугацаанаас нь өмнө ч дуусгах боломжтой.

-Танай албанаас 2018 онд туулах чадвар сайтай “Урал-375 АМ”, Зил-131 маркийн автомашинуудыг явуулын удирдлагын штабын зориулалтаар өөрчлөн шинэчилсэн гэж байсан. Нийт хэчнээн машиныг зассан бэ?

-Цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, тоног төхөөрөмжөөр хангах үүргийг бид хүлээдэг. Энэ үүргийнхээ хүрээнд туулах чадвар сайтай, цагдаагийн алба хаагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн таван жийп машиныг саяхан худалдаж авсан. Мөн “Урал-375 АМ”, Зил-131 маркийн автомашинуудыг явуулын удирдлагын штабын зориулалтаар дотор нь 5-6 алба хаагч ажиллах ширээ, компьютер, принтер, теле хяналтын камер, алба хаагчид амрах ор, 220 вт гаргах хүчин чадалтай мотор, өөрийгөө цахилгаан эрчим хүчийг нарны эх үүсвэрээр хангах хүчин чадалтай болгон өөрчлөн шинэчилсэн.

-Үндэсний их баяр наадмаар цагдаагийн байгууллагын бүх бие бүрэлдэхүүн бэлэн байдалд шилжин, ажилласан. Танай алба ямар үүрэгтэйгээр оролцсон бэ?

-Ер нь 2018 онд цагдаагийн байгууллагын хэмжээнд барилгажих, цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр хангах ажлууд амжилттай явагдаж байна. Мөн Ардын хувьсгалын 97 жилийн ой, Тулгар төрийн 2227, Тусгаар тогтнолын 107 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан цагдаагийн байгууллагаас Хүй долоон худагт жил бүр зохион байгуулдаг хурдан морины уралдааны хамгаалалтад ажиллах алба хаагчдын байрлах байрны тохижилтын ажлыг хийсэн. Хүй долоон худаг маш хуурайшилттай байдаг учир алба хаагчид хүнд нөхцөлд ажилладаг. Үүнийг сайжруулахын тулд явган зам талбайг байгуулж, хуурайшилтыг бууруулахын тулд 1000 метр усалгааны системийг байрлуулж, чийг өгөх ажлыг зохион байгуулсан. Үүнээс гадна хээрийн зориулалтын угаалтуур, ариун цэврийн газар, шүршүүр зэргийг байрлуулан, авто зогсоолуудыг шинэчилсэн.

-Ажлаа хүлээж аваад удаагүй ч нэлээдгүй том төслүүдийг хэрэгжүүлжээ. Энэ бүхэнд цагдаагийн алба хаагчид их сэтгэл хангалуун байгаа байх аа.

-ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба нь алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, түүнд дэмжлэг үзүүлэх зорилго, үүрэг бүхий тасаг юм. Энэхүү тасаг байгуулагдаад үндсэндээ сар гаруй хугацаа л өнгөрсөн. Энэ хугацаанд нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн. Дээр өгүүлсэнчлэн баригдаж байгаа барилгууд чанартай байх ёстой, ашиглалтад оруулсны дараа ямар нэг байдлаар барилгын гүйцэтгэлтэй холбоотой чанарын зөрчилгүй, алба хаагчид ая тухтай нөхцөлд албан үүргээ гүйцэтгэх ёстой гэдэг дээр голлон анхаарч, хяналт тавьдаг.

-Богино хугацаанд том төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд мэдээж хэрэг мэргэжлийн боловсон хүчнээр багаа бүрдүүлсний үр дүн байх.

-Би сургууль төгссөнөөсөө хойш цагдаагийн байгууллагын хэв журам хамгаалах албанд 23 жил дагнан ажилласан. Харин сүүлийн томилгоогоор Барилга, байгууламжийн хяналтын тасгийн даргаар томилогдсон учир Барилга, байгууламжийн хяналтын мэргэжлийн удирдлагын чиг үүрэгтэйгээр ажилладаг. Тасагт маань цагдаагийн байгууллагад тодорхой хугацаанд ажиллаж, мэргэжил туршлагатай болсон инженер, албан хаагчид ажилладаг.

-Цагдаагийн албаны тухай хууль батлагдаад жилийн хугацааг үдлээ. Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Цагдаагийн албаны тухай хууль 2016 онд батлагдаад, 2017 оны хоёрдугаар сараас мөрдөгдөж эхэлсэн. 1993 онд анх цагдаагийн байгууллагын тухай хууль батлагдаж, бие даасан хуулиар зохицуулагдсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа уг хуулийг шинэчлэн найруулсан. Хуулиар ажил үүргээ биелүүлэх боломжоор хангаж өгсөнд бид маш талархалтайгаар хүлээж авч байгаа. Ер нь сайн боловсруулагдсан, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн, алба хаагчдын нийгмийн асуудлыг маш сайн тусгаж өгсөн хууль болсон.

-Цагдаагийн байгууллагын үе үеийн алба хаагчид төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. Иргэн, цагдаа хоёрын хамтын ажиллагааны талаар та юу хэлэх сэн бол?

-Сүүлийн арваад жилд цагдаа, олон нийтийн хамтын ажиллагаа гэж ярих болсон. Энэ нь иргэд рүү хандсан олон ч ажлыг хийж ирсэнтэй холбоотой байх. Ингэхдээ олон нийт рүү хандсан, цагдаагийн байгууллага өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилсан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхдээ иргэдийн дэмжлэгийг татан оролцуулсан бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн. Жишээлбэл, олон нийтийн цагдааг сонгон шалгаруулж, оюутан эргүүл, нийтийн болон урамшуулалт эргүүлүүдийг ажиллуулдаг болсон.  Урамшуулалт эргүүлийн чанар ч маш сайжирсан нь урамшууллын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой гэж бодож байна.

Мөн сүүлийн үед хамгийн амжилттай яваа эргүүл бол “School police”. Эцэг эхчүүд ч үүнийг өөрсдийнхөө нэг үүрэг хэмээн бүрэн ойлгодог болсон нь сайшаалтай. Энэ бүгд бол цагдаа, олон нийтийн хамтын ажиллагаа сайжирч байгаагийн нэг илрэл гэж бодож байна.

-Төгсгөлд нь цагдаагийн байгууллагын алба хаагчид, чөлөөнд байгаа ахмадуудад Монголын цагдаагийн байгууллын түүхт 97 жилийн ойн баярын мэнд хүргэе.  Хэсгийн байцаагчаас тасгийн дарга болтлоо амьдралынхаа олон жилийг энэхүү албанд зориулсан танд ч мөн баяр хүргэе.

-Баярлалаа. Цагдаагийн сургууль төгсөөд амьдралынхаа 25 жилийг энэ албанд зориулж байна. Хань минь цагдаагийн албанд үүргээ гүйцэтгээд оны өмнө гавьяаныхаа амралтад гарсан. Иймд цагдаагийн байгууллага миний амьдралтай салшгүй холбоотой, чухал үүрэг гүйцэтгэсэн газар учир би ажлаараа, албаараа маш их бахархдаг.

Эх сурвалж: Unuudur.mn сайт

ШИНЭ МЭДЭЭ
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
0
37
2024/11/27
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
0
501
2024/11/27
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
253
253
2024/11/26
Прокурорын байгууллагатай хамтарсан  зөвлөгөөн зохион байгуулж байна
Прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж байна
253
253
2024/11/25
"ЗЭВСЭГ-2024" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ
253
253
2024/11/25
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
253
253
2024/11/22
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
253
253
2024/11/22
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
253
253
2024/11/21
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
253
253
2024/11/21
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
253
253
2024/11/21
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
Цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой
253
253
2024/11/20
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
253
253
2024/11/19
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
“Алба сурталчлах нэг өдөр” арга хэмжээ зохион байгуулагдлаа
253
253
2024/11/17
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
253
253
2024/11/15
Цагдаагийн ахмад Н.Энхнаран “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ
Цагдаагийн ахмад Н.Энхнаран “Дэлхийн цомын аварга” шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ
253
253
2024/11/14
Цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллагдлаа
Цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллагдлаа
253
253
2024/11/17
Ц.Номинзол:
Ц.Номинзол: "Соёл танаас эхэлнэ" аян ирээдүйд чиглэсэн том хөрөнгө оруулалт
253
253
2024/11/13
Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна
Гэр бүлийн хүчирхийллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх алба хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна
253
253
2024/11/13
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий Ассамблейн 92 дугаар чуулган зохион байгуулагдлаа
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий Ассамблейн 92 дугаар чуулган зохион байгуулагдлаа
253
253
2024/11/12
Барилгын улсын комиссын дүгнэлт
253
253
2024/11/11
Барилгын улсын комиссын дүгнэлт /Баянхонгор аймгийн Богд сумын цагдаагийн хэсгийн барилга/
253
253
2024/11/11
Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах
Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах "Сагсан бөмбөг"-ийн тэмцээн боллоо
253
253
2024/11/17
Мэндчилгээ
Мэндчилгээ
253
253
2024/11/11
ЦБ-ын 2024.11 сар
253
253
2024/11/11
Соёл танаас эхэлнэ
Соёл танаас эхэлнэ
253
253
2024/11/11
Бригадын генерал Т.Сүхболд: Хүүхэд хэрхэн тусламж авахаа мэддэг байх нь хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх нэг арга
Бригадын генерал Т.Сүхболд: Хүүхэд хэрхэн тусламж авахаа мэддэг байх нь хэрэг, зөрчилд өртөхөөс сэргийлэх нэг арга
253
253
2024/11/10
“Цэгц ба Цойлол” арга хэмжээг зохион байгууллаа
“Цэгц ба Цойлол” арга хэмжээг зохион байгууллаа
253
253
2024/11/08
Жагсаалын үзлэгийг зохион байгууллаа
Жагсаалын үзлэгийг зохион байгууллаа
253
253
2024/11/07
“Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактик” сэдэвт сургалт зохион байгууллаа
“Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны арга тактик” сэдэвт сургалт зохион байгууллаа
253
253
2024/11/07
“Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалт зохион байгууллаа
“Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалт зохион байгууллаа
253
253
2024/11/17
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
0
37
2024/11/27
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна
0
501
2024/11/27
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
0
40
2024/11/26
Прокурорын байгууллагатай хамтарсан  зөвлөгөөн зохион байгуулж байна
Прокурорын байгууллагатай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж байна
0
205
2024/11/25
"ЗЭВСЭГ-2024" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ
0
60
2024/11/25
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
Алба хаагчдад цол олгож, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо
0
589
2024/11/22
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
Т.Цэрэнням: “Соёл танаас эхэлнэ” аян уриа үг, бодол төдий биш бодит үр дүнтэй байгаасай л гэж хүсэж байна
0
450
2024/11/22
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр” танилцуулах үйл ажиллагаа боллоо
0
139
2024/11/21
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит инновацийн төсөлд “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ
0
84
2024/11/21
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний төвийн бүсийн салбар хуралдаан эхэллээ
0
85
2024/11/21
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос