Ахлагч Э.Бумбаяр Монгол Улсын Мэргэн цолны болзол хангалаа
2026-07-08 10:16:00
9
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваанд Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин, Баян-Өлгий аймгийн Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбарын хамгаалалтын ажилтан, ахлагч Э.Бумбаяр амжилттай оролцлоо.
Тэрээр энэ жилийн баяр наадмын салхийг хагалж, 30 сумаас 25 онож тэргүүлэн Монгол Улсын Мэргэн цолны болзол хангав.
Урианхай сур, мөсөн сурын спортын мастер, ахлагч Э.Бумбаяр Танд спортын өндөр амжилт гаргасанд баяр хүргэж, амжилт хүсье.


100 жил