Танилцуулга

    Цагдаагийн ерөнхий газрын даргын 2001 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн
Б/97 дугаар тушаалаар Эрүүгийн цагдаагийн газрын бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй нэгтгэн “Онц хүнд, зохион байгуулалттай тэмцэх хэлтэс” болгож, шинээр “Хар тамхи, садар самуунтай тэмцэх тасаг”-ийг 7 орон тоотойгоор байгуулагдсан.
    Дээрх хугацаанаас хойш цаг үеийн хэрэгцээ, шаардлага гэмт хэргийн нөхцөл байдлаас хамаарч, 6 удаагийн бүтцийн өөрчлөлт орсон байна.

Бидний тухай

            Монгол Улсын Засгийн газрын Засгийн газрын 2025 оны 90 дүгээр тогтоолоор Хар тамхитай тэмцэх газрын бүтцийг алба болгон өргөжүүлэхээр шийдвэрлэж, Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/121 дүгээр тушаалын хавсралтаар цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц”-ийг шинэчлэн баталсан.

            Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/396 дугаар тушаалаар Хар тамхитай тэмцэх албыг 1 газар, 6 хэлтэстэй үйл ажиллагааг явуулж байна