Цагдаагийн байгууллагаас 321 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байна
"Иргэдийн баяр-Хүрээ цам-Даншиг наадам 2026" шашин, соёлын наадам, Хүй долоон худагт өнөөдөр /2026.06.27/ зохион байгуулагдаж байна.
Наадамд Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга, Эзэн богд Чингис хааны сан тахилга, Хүрээ цам харайх, сор залах ёслол, Унзад голч лам нарын номын мэтгэлцээн, лам нарын балин, тосон урлалын тэмцээн, Үндэсний бөх, сур харваа, шагайн харваа, сээр шалгах зэрэг арга хэмжээнүүд энэ сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Цагдаагийн байгууллагаас баяр наадмын хамгаалалт, зохицуулалт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг төөрөхөөс хамгаалах, зам тээврийн осол, зөрчил болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 9 анги, байгууллагын 321 алба хаагч, 20 оюутан цагдаа хуулиар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэн ажиллаж байна.
Иргэд та бүхэн наадмын үйл ажиллагаанд оролцохдоо алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн хамтран ажиллахыг зөвлөж байна.



100 жил