Танилцуулга

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН
ТҮҮХЭН ЗАМНАЛ

             БНМАУ-ын Дотоод Явдлын Яамны сайдын 1939 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 59 дүгээр тушаалаар Цагдан сэргийлэх ангийг 3 тасагтай байгуулагдсан үеэс өнөөгийн Өвөрхангай аймгийн цагдаагийн газар үүссэн түүхтэй. 1939-1959 онд байгууллагын орон тоог бэхжүүлэх арга хэмжээнд 3-5 суманд 1 хэсгийн төлөөлөгч ажиллаж байв.

1960-1980 онд Цагдан сэргийлэх анги нь Хүүхдийн, Иргэний бүртгэл мэдээлэл сэргийлэн хамгаалах, Автын албадтай түүнчлэн гал командтайгаар зохион байгуулагдаж ажил үүргээ гүйцэтгэж байгаад Монгол орон зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй уялдаж дээрх зохион байгуулалт шинэчлэн өөрчлөгдөж Гал команд, Иргэний бүртгэл мэдээллийн албадууд нь тусгаарлаж бие даасан байгууллагын статустай болж 1989 оноос хойш боловсон хүчнээр бэхжиж ажиллах байр шинээр баригдаж бүх сумдад хэсгийн төлөөлөгч ажиллаж аймгийн нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил улам сайжирсан.
Хэлтсийн тасаг албад бэхжиж төрөл мэрэгжлийн албад үүсэн байгуулагдаж, Хархорин суманд Цагдаагийн тасаг байгуулагдан ажиллах болсон.

            1990 оноос нийгмийн хөгжлийн шаардлагаар НАХЯ-аас өрх тусгаарлаж, Цагдан сэргийлэх ангиас Цагдаагийн хэлтэс болон өргөжсөн байна. Энэ үеэс тус хэлтэс нь бүтцийн хувьд Захиргаа санхүү алба, Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Замын цагдаагийн тасаг, Хэв журам хамгаалах тасаг, Хархорин суманд сум дундын цагдаагийн тасаг, Хужирт, Уянга, суманд Цагдаагийн хэсэг, бусад сумдад хэсгийн төлөөлөгч, цагдаатай байхаар орон тоо зохион байгуулалт хийж иржээ.

ЦЕГ-ын даргын 2006 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 164 дүгээр  тушаалаар цагдаагийн газар болсон түүхтэй.

Тус цагдаагийн газрын харьяа Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтэс, Уянга, Богд сумын сум дундын цагдаагийн тасаг, Хужирт, Бат-Өлзий сумын цагдаагийн тасаг бусад суманд хэсгийн төлөөлөгч, цагдаа, төвдөө Эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасаг, Захиргааны удирдлагын тасаг, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлын хангах тасаг, Замын цагдаагийн тасаг, Шуурхай удирдлагын тасаг, Зөрчлийн хэрэг бүртгэх, удирдлагын баг гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг явуулж байна.

 

 

Бидний тухай

Цагдаагийн тангараг 

Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ.

Эрхэм зорилго

Найдвартай баталгаатай үйлчилгээ-иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэг

Уриа үг

Амар амгалан амьдралын төлөө хамтдаа

Үнэт зүйл

Эх орон, ард иргэддээ өргөсөн тангараг

 

 

 

 

 

                                                                                                                                                   Бүтэц