Танилцуулга

БУЛГАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН
ТҮҮХЭН ЗАМНАЛ

     Булган аймгийн Цагдаагийн газар нь 1938 оны 5 дугаар сарын 11-ны өдөр БНМАУ-ын ДЯЯ-ны сайд, /улсын маршал/ -өрлөг жанжин Чойбалсангийн 111 тоот тушаалаар Булган  аймагт Дотоодыг хамгаалах анги нэртэй байгуулагдаж 15 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй.

Байгуулагдсан цагаас эхлэн хүлээсэн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэн ажиллаж байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 426 дугаартай тушаалаар Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс нь “Цагдаагийн газар” болон өргөжсөн.                                                                          

 Тус цагдаагийн газар нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/293 дугаар тушаалаар Удирдлага, Захиргааны удирдлага, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах, Нийтийн хэв журам хамгаалах, Замын цагдаа, Шуурхай удирдлага, Зөрчлийн хэрэг бүртгэх, Бүрэгхангай, Хангал, Рашаант, Хутаг-Өндөр сумын сум дундын цагдаагийн тасаг гэсэн бүтэцтэйгээр нийт 145 /офицер 79, ахлагч 63, энгийн 3/ орон тоотойгоор ажиллаж байна        /1950-1960 оны байр/            

 

Бидний тухай

     Булган аймгийн Цагдаагийн газар нь 1938 оны 5 дугаар сарын 11-ны өдөр БНМАУ-ын ДЯЯ-ны сайд, /улсын маршал/ -өрлөг жанжин Чойбалсангийн 111 тоот тушаалаар Булган аймагт Дотоодыг хамгаалах анги нэртэй байгуулагдаж 15 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй.

Байгуулагдсан цагаас эхлэн хүлээсэн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэн ажиллаж байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 426 дугаартай тушаалаар Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс нь “Цагдаагийн газар” болон өргөжсөн. Тус цагдаагийн газар нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/293 дугаар тушаалаар Удирдлага, Захиргааны удирдлага, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах, Нийтийн хэв журам хамгаалах, Замын цагдаа, Шуурхай удирдлага, Зөрчлийн хэрэг бүртгэх, Бүрэгхангай, Хангал, Рашаант, Хутаг-Өндөр сумын сум дундын цагдаагийн тасаг гэсэн бүтэцтэйгээр нийт 145 /офицер 79, ахлагч 63, энгийн 3/ орон тоотойгоор ажиллаж байна.