Танилцуулга

 ОРХОН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН
ТҮҮХЭН ЗАМНАЛ

     Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1976 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Эрдэнэт хотын  нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийг Цагдан сэргийлэх ангитайгаар анх байгуулагдаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 1994 оны 09 дүгээр сарын 06-ны  өдрийн 222 дугаар тушаалаар Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэс, мөн 1997 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 105 дугаар тушаалаар  Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар, мөн даргын 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 313 дугаар тушаалаар Орхон аймаг дахь  Цагдаагийн газар болон өргөжсөн.

Тус Цагдаагийн газар нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 175, 449, 2016 оны Б/227, 2017 оны Б/01, 2018 оны А/211, А/212, 2022 оны А/04, Б/257 дугаартай тушаалаар Удирдлага, Захиргааны удирдлага, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах, Нийтийн хэв журам хамгаалах, Замын цагдаа, Шуурхай удирдлага, Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг, Гэрээт цагдаагийн хэлтэс гэсэн бүтэцтэйгээр нийт 313 /офицер 105, ахлагч 201, энгийн 7/ орон тоотой. Бие бүрэлдэхүүний 99 буюу 33.9 хувь нь офицер, 187 буюу 64 хувь нь ахлагч, 6 буюу 2 хувь нь энгийн ажилтан байна. Алба хаагчдын 263 буюу 90,1 хувь нь эрэгтэй, 29 буюу 9,9 хувь нь эмэгтэй алба хаагч байна. Орон тооны нөхөн хангалт 93,2 хувьтай байна. 

Бидний тухай