Цагдаагийн байгууллагын алба хаагч JDS тэтгэлэгт хөтөлбөрт шалгарлаа
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг Монгол Улсын төрийн албаны хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр-ийн 2025 оны сонгон шалгаруулалтад ЦЕГ-ын СБИХА-ны Инновац, дүн шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Дугар амжилттай шалгарлаа.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гурван талт гэрээнд 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гарын үсэг зурсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрыг төлөөлөн Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар оролцож, алба хаагчид сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Цагдаагийн хошууч Э.Дугар нь бичиг баримтын үнэлгээ, судалгааны ажлын шалгаруулалт, TOEFL ITP англи хэл болон математикийн шалгалт, Япон Улсын их, дээд сургуулийн профессор, судлаачдын ярилцлага зэрэг олон шатны сонгон шалгаруулалтыг амжилттай давж, энэ удаагийн элсэлтээр шалгарсан 16 төрийн албан хаагчийн нэг болсон юм.
Монгол Улсад JDS тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 25 жилийн хугацаанд 463 төрийн болон хувийн хэвшлийн албан хаагч Япон Улсын их, дээд сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалан төгсөж, эх орныхоо хөгжилд мэдлэг, ур чадвараа үр бүтээлтэй зориулан ажиллаж байна.
Хөтөлбөрт хамрагдахаар шалгарсан алба хаагчид баяр хүргэж, суралцах хугацаандаа хуримтлуулсан мэдлэг, туршлагаа эх орныхоо хөгжил, төрийн алба болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгоход бодит хувь нэмэр болгон хэрэгжүүлэхийг хүсье.

100 жил