ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ
ТҮҮХЭН ЗАМНАЛ
Тус алба нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын мөн оны А/09 дүгээр тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтцэд хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/17 дугаар тушаалаар Захиргааны удирдлагын, Эрүүгийн цагдаагийн, Зөрчил шалган шийдвэрлэх, Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны гэсэн 4 хэлтэс, 21 аймаг, 64 суманд экологийн асуудал хариуцсан алба хаагчтайгаар бүтэц, зохион байгуулалтыг баталсан. Мөн даргын 2020 оны Б/173 дугаар тушаалаар Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийг тус албанд шилжүүлж,
2021 оны А/52 дугаар тушаалаар Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийг шинээр байгуулсан.
2022 оны А/189 дүгээр тушаалаар НХЖХОНАБХА-ны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн нэршлийг Эргүүл, хяналт шалгалтын хэлтэс болгон өөрчлөн, тус албаны харьяанд шилжүүлсэн.
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ