Ахмад ажилтнуудтай Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар уулзалт хийлээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, А.Ариунзаяа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, Төлөвлөлтийн газрын дарга Ц.Ганцэцэг нар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад ажилтнуудтай өнөөдөр /2026.07.07/ уулзалт зохион байгуулж, Нийгмийн даатгалын тухай багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөв.
Арга хэмжээнд Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд, Ахмадын хорооны Дэд дарга, хошууч генерал М.Ганболд, Дэд дарга, бригадын генарал Т.Хүрэлбаатар болон ахмадууд оролцлоо.
Тус хуулийн шинэчлэлийн хүрээнд ахмад ажилтнуудын нийгмийн баталгаа, тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар санал солилцож, хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.



100 жил