Дүүргүүдийн теле хяналтын камерын дэд төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Батбаатар дүүргүүдийн теле хяналтын камерын дэд төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус төв нь 24 цагийн турш камерын хяналт, ажиглалт хийж, иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээллийг шуурхай хүлээн авах, авто эргүүлийн үүрэг гүйцэтгэлд бодит цагийн хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажиллагааг орчин үеийн технологийн шийдлээр дэмжин ажиллаж байна.
Ажлын үеэр Тэргүүн дэд дарга Ж.Батбаатар төвийн өдөр тутмын үйл ажиллагаа, шинээр нэвтрүүлсэн программ хангамжийн ашиглалттай танилцаж, камерын хяналт болон шуурхай удирдлагын уялдаа холбоог улам сайжруулах, дэвшилтэт технологийг үр ашигтай нэвтрүүлж ашиглах чиглэлээр холбогдох алба хаагчдад үүрэг, чиглэл өглөө.


100 жил