ТӨВ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН
ТҮҮХЭН ЗАМНАЛ
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1942 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 14 дүгээр хурлын тогтоолоор баталсан "Дотоод явдлын яамны харьяа Улсын цагдан сэргийлэх газрын дүрэм”-д “Улсын бүх аймгуудын хэмжээн дээр Улсын цагдан сэргийлэхийн үүргийг гүйцэтгэгч цагдан сэргийлэхийн ангиуд байгуулагдана. Энэхүү ангиуд нь ДЯЯ-ны харьяа аймгууд дахь хэлтсийн дарга нарын удирдлагын дор ажиллана” гэж заасан нь Төв аймагт цагдан сэргийлэх анги байгуулагдах эрх зүйн үндэс болж, 1943 оны 04 дүгээр сард 1 төлөөлөгч, 2 цагдаа, 3 гэртэй байгуулагдсан түүхтэй.
Төв аймгийн Цагдаагийн газар нь 1963-1965 онд Төв аймгийн АДХГЗ- ны цагдан сэргийлэх хэлтэс, 1965- 1984 онд Төв аймгийн АДХГЗ-ны цагдан сэргийлэх анги нэртэй байжээ. 1963-1982 онд тус Цагдан сэргийлэх ангийн бүтэц, зохион байгуулалт өргөжин, төрөл мэргэжлийн албадтай болж, тэдгээрийг мэргэжлийн удирдлага, ажлын уялдаа холбоогоор хангаж, мэргэшүүлэх ажилд түлхүү анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд техник хэрэгсэл, шинжлэх ухааны ололт, тэргүүн туршлагыг нэвтрүүлж, материаллаг бааз улам бэхэжсэн байна.
Улмаар 1984-1990 онд НАХЯ-ны сайдын Төв аймаг дахь НАХГ-ын цагдан сэргийлэх хэлтэс, 1990-1992 онд Төв аймгийн АДХГЗ-ны цагдаагийн хэлтэс, 1992-2014 онд Төв аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан юм. Tус Цагдаагийн газар нь 2014 оныг хүртэл Төв аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газар, 2014-2022 онд Төв аймаг дахь цагдаагийн 2022 оноос Төв аймгийн цагдаагийн газар хэмээн нэрлэгдэх болжээ.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1942 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 14 дүгээр хурлын тогтоолоор баталсан "Дотоод явдлын яамны харьяа Улсын цагдан сэргийлэх газрын дүрэм”-д “Улсын бүх аймгуудын хэмжээн дээр Улсын цагдан сэргийлэхийн үүргийг гүйцэтгэгч цагдан сэргийлэхийн ангиуд байгуулагдана.” гэж заасан нь Төв аймагт цагдан сэргийлэх анги байгуулагдах эрх зүйн үндэс болж, 1943 оны 04 дүгээр сард 1 төлөөлөгч, 2 цагдаа, 3 гэртэй байгуулагдсан түүхтэй. Төв аймгийн цагдан сэргийлэх ангийн анхны контор буюу төлөөлөгч, байлдагч нарын суух З гэрийг Төв аймгийн Дотоодыг хамгаалах хэлтсийн гэр контортой эгнүүлэн барьж үүрэг гүйцэтгэж эхэлснээр өнөөдрийн Төв аймгийн цагдаагийн газар гал голомтоо бадрааж, үүсэн байгуулагдсан билээ.
Анх 3 гэртэйгээр байгуулагдаж байсан Төв аймгийн цагдаагийн газар бүтэц, орон тоо, үйл ажиллагааны хувьд өргөжин тэлж, удирдлагын менежмент, техник технологийн хувьд орчин цагтай хөл нийлүүлэн чадавхжиж, 200 гаруй алба хаагчтай, нэг хэлтэс, найман тасаг, зургаан хэсэгтэйгээр Зуунмод хот болон 27 суманд хууль сахиулах үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Төв аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнээс эрдэм боловсрол, авья: чадвараараа олноо алдаршсан төрийн зүтгэлтнүүд, гавьяат хуульчид, мэргэжийн ур чадвараараа нэр алдраа дуурсгасан алдартнууд олноор төрөн гарсан нь бидний бахархал, омогшил төдийгүй Монголын цагдаагийн байгууллагын нэрийн хуудас юм.
Байгууллагынхаа тулгын чулууг тавилцаж, ачааны хүндийг үүрсэн ахмадууд, алба хаах хугацаандаа өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж Төв аймгийн цагдаагийн газрыг бүтэц зохион байгуулалтын хувьд шинэчлэн хөгжүүлж ирсэн дунд үеийнхэн, ард иргэдийнхээ амгалан энхийн манаанд нүд цавчилгүй зогсож, цагаан шонхорт тугийнхаа дор жигдрэн жагсаж яваа залуус болон ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ холбоо бол Монголын цагдаагийн байгууллагын үнэт зүйл, эрхэм бахархал билээ.