Цэргийн дээд цол хүртсэн удирдлагуудад хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд “Бригадын генерал” цол хүртсэн Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Батбаатар, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Лхагвасайхан нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр /2026.07.08/ Цагдаагийн ерөнхий газарт боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, даргын зөвлөлийн гишүүд оролцож баяр хүргэж, амжилт хүслээ.
-Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Батбаатар нь эрүүгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж, цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газарт 25 жил;
-Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Лхагвасайхан нь эргүүлийн цагдаагаар ажлын гараагаа эхэлж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад тасралтгүй 33 дахь жилдээ тус тус ажиллаж байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын яруу алдар үүрд мандан бадраг!




100 жил