Танилцуулга

ХЭНТИЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР
ТҮҮХЭН ЗАМНАЛ

     БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1937 онд Хэнтий, Булган, Архангай, Завхан зэрэг аймгуудад анхны орон нутгийн Цагдан сэргийлэх ангиудыг байгуулах шийдвэр гарсан бөгөөд уг тогтоолд “Хүн зон бүхий олон хүмүүний хөдөлгөөн, их зам зуурын газар болох Хэнтий аймгийн төв Өндөрхаанд Ардын цагдан сэргийлэхийг байгуулсугай” хэмээн заасныг үндэслэн дотоодыг хамгаалах газрын даргын 1938 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангийг байгуулж, анхны даргаар нь Хэнтий аймгийн харъяат Чүлтэмийг томилж, эрүүгийн гүйцэтгэх ажил зохиох тасаг, өмчийн ашиглалын хэргийг шалгах тасагтай, эрүүгийн хэрэг эрхэлсэн төлөөлөгч, бага дарга, морьт цагдаатайгаар ажиллуулжээ. Өнөөдрийн байдлаар тус газар нь бүтцийн хувьд үндсэн чиг үүргийн 8 тасаг, сум дундын 1 хэлтэс, 3 тасагтай, орон нутгийн 17 сум, 4 тосгонд хэсгийн төлөөлөгч, цагдаатайгаар ажиллаж байна.

 

Бидний тухай

     Тус цагдаагийн газар нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Хууль зүй, дотоод хэргийн яам, цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлого, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын арга, хэлбэрийг боловсронгуй болгох, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах, хийж хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд хүргэн сурталчлах, цагдаагийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх, алба хаагч бүрийн ажлын бүтээлч чанар, үр дүнг ахиулж, аюулгүй байдал, нийгмийн баталгааг хангах, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2023 онд дэвшүүлсэн зорилтыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа. “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалтаас Хэнтий аймгийн цагдаагийн газарт хамаарах баримт бичгийн жагсаалт”-аас 115 баримт бичгийг хэрэгжүүлэхээр жагсаалт гарган сар, улирлаар хэрэгжилтийг хангаж, биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлгэхээр холбогдох нэгжүүдэд хүргэсэн.

Энэ онд цагдаагийн газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөг 5 зорилт, 40 ажил, арга хэмжээг зохион байгуулахаар боловсруулан цагдаагийн ерөнхий газрын даргаар батлуулж, хэрэгжилтийг 91.0 хувьтай, Хэнтий аймгийн Засаг дарга, цагдаагийн газрын дарга нарын 2023 оны хамтын ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулж, хэрэгжилтийг 90.0 хувьтай тус тус дүгнэсэн байна.