МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ
ТҮҮХЭН ЗАМНАЛ
Улсын цагдан сэргийлэх газрын даргын 1940 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 41 тоот тушаалд “Цагдан сэргийлэх газар бол гэмт хэрэг үйлдэгчдийг дайчлан баривчлах, хорьж мөрдөх зэргээр байцаан нягтлах ажлыг явуулах, мөрдөн байцаах газар” хэмээн дурьдаж үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж улмаар ДЯЯ-ны 1946 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 504 тоот тушаалаар Улсын Цагдан Сэргийлэх газрын гүйцэтгэх 1 дүгээр хэлтсийн харъяанд Мөрдөн байцаах группыг 10 алба хаагчтай байгуулснаар Мөрдөн байцаах албаны үндэс суурь тавигдаж өдгөө 77 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Анх байгуулагдсанаас хойш цаг үеийн нөхцөл байдалд уялдуулан албаны бүтэц зохион байгуулалт өргөжиж, нэршил өөрчлөгдөн хүний нөөцийн хувьд бэхжиж одоогийн алба болтлоо дараах байдлаар хөгжин ирсэн. Сүүлийн үеийн онцлог өөрчлөлтүүдээс дурдвал:
Мөрдөн байцаах албаны бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай Улсын Бага Хурлын тогтоолын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн Газрын 1992 оны 101 дүгээр тогтоолоор УАБХЕГ-ын Мөрдөн байцаах алба, Прокурорын байгууллагын мөрдөн байцаах албадын орон тоо, төсөв, эд хөрөнгийн хамт ЦЕГ-т шилжүүлж Улсын мөрдөн байцаах газрыг байгуулжээ.
2007 онд Албан тушаалын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийг татан буулгаж хадгаламж зээлийн хоршоодын хууль бус үйл ажиллагааг мөрдөн шалгах Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийг тус газарт Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс болгон бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөн. 2014 онд Цагдаагийн албаны хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 95 дугаар тушаалаар Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газар байгуулагдан тодорхой төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, дэмжлэг үзүүлэх үүрэгтэйгээр ажиллаж байв.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/251 дугаар тушаалаар Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрыг татан буулгаж Мөрдөн байцаах газрыг дахин байгуулж, тус газрын бүтцэд мөн даргын 2016 оны Б/196 тушаалаар Эрүүгийн цагдаагийн газрын Эрэн сурвалжлах хэлтсийг нэгтгэсэнээр 8 хэлтэс 3 тасаг 4 хэсэгтэйгээр;
2017 онд Цагдаагийн албаны тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг шинэчлэн баталсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/133 дугаар тушаалаар Мөрдөн байцаах алба болгон өргөжүүлж мөрдөн шалгах чиг үүргийн газар 1, хэлтэс-7, хэсэг-1, дэмжлэг үзүүлэх хэлтэс 2, тасаг-1 гэсэн бүтэцтэйгээр, Мөн даргын 2018 оны А/11 дүгээр тушаалаар Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газрыг татан буулгаж, дэмжлэг үзүүлэх хэлтэс 1, мөрдөн шалгах чиг үүргийн хэлтэс-6, тасаг-1, хэсэг-1 бүтэцтэйгээр зохион байгуулсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/214 дугаар тушаалаар Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, мөн даргын 2020 оны А/319 дугаартай тушаалаар Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, мөн даргын 2022 оны А/206 дугаар тушаалаар цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах дагнасан чиг үүрэгтэй Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийг тус албаны бүтцэд шинээр байгуулж, - Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/306 тоот тушаалаар Тус албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийг татан буулгаж бүтэц орон тоогоор нь Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт шилжүүлж одоо тус алба нь төвдөө нийт 8 хэлтэс, 1 тасаг, 1 хэсгийн бүтэцтэй, нийслэлийн дүүрэг, орон нутгийн 54 нэгжтэйгээр улсын хэмжээнд хуулиар харьяалуулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тус алба нь төвдөө нийт 8 хэлтэс, 1 тасаг, 1 хэсгийн бүтэцтэй, нийслэлийн дүүрэг, орон нутгийн 54 нэгжтэйгээр улсын хэмжээнд хуулиар харьяалуулсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Монгол Улсын хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газрын бодлого шийдвэр, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудыг хэрэгжүүлэх, Мөрдөн байцаах албаны дотоод үйл ажиллагааг төлөвлөн, зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэлтэд хяналт тавьж, Цагдаагийн ерөнхий газрын даргын болон Мөрдөн байцаах албаны даргын тушаалын хэрэгжилт, албан даалгаврын биелэлт, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалтыг хэрэгжилт, албаны нууц, аюулгүй байдлыг ханган, хяналт тавин ажиллаж байна.
Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтэс нь : Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомж, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”-ыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж Монгол Улсын Их хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам болон дээд шатны байгууллагаас ирүүлсэн үүрэг, ажлын чиглэл болон холбогдох эрх зүйн баримт бичигт тусгагдсан ажил, арга хэмжээний хэрэгжилтийг ханган, Улсын хэмжээнд Мөрдөн байцаах албаны даргыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэн албаны бодлого шийдвэр, даргын албан даалгавар, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудыг хэрэгжүүлэх, алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Мөрдөн байцаах хэлтэс, тасаг, хэсгийн үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, шалган зааварчлах, хяналт шалгалт явуулах, улсын хэмжээний гэмт хэргийн мэдээ тайланд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, алба хаагчийн үйл ажиллагаа, сахилга ёс зүйн талаар иргэдээс ирүүлсэн гомдол, санал, хүсэлтийг шалгаж шийдвэрлэх чиг үүрэгтэйгээр Хууль зүйн сайдын 2015 оны А/238 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилтийг хангаж биелэлтийг тогтмол тооцож байх бичиг баримтуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж дээд шатны байгууллагаас ирүүлсэн үүрэг, ажлын чиглэл болон холбогдох эрх зүйн баримт бичигт тусгагдсан ажил, арга хэмжээний хэрэгжилтийг хангах чиглэлээр ажлаа зохион байгуулж байна.
Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хэлтэс нь : Улсын ерөнхий прокурорын газраас харъяалал тогтоосон орон нутагт үйлдэгдсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүнийг алах, хүчиндэх, гадаадын иргэний үйлдсэн бусад улсаас шилжүүлэн ирүүлсэн гадаад улсад Монгол улсын иргэний үйлдсэн хүнд, хөнгөн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс нь Улсын ерөнхий прокурорын 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн А/33 дугаартай тушаалын дагуу харъяалал тогтоосон 3 буюу түүнээс дээш аймаг, орон нутаг дамжсан хүнд, ээдрээ төвөгтэй, олон үйлдэл, холбогдогчтой хулгайлах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаас гадна улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлыг тодорхойлох, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газрын удирдагуудыг мэдээллээр хангах, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий нэгжүүдэд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэй ажилладаг. Улсын хэмжээнд хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдлыг тодорхойлж Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагыг мэдээллээр хангах, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий нэгжүүдийг арга зүй, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэгтэй ажиллаж байна.
Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс нь : Улсын Ерөнхий прокурорын 2020 оны А/33 дугаар тушаалаар Улсын Ерөнхий прокурорын газраас шалгах харьяалал тогтоосон “Залилах" /Эрүүгийн хуулийн 17,3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/ 3.3-д заасан Гадаадын иргэний үйлдсэн Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс нь : Улсын ерөнхий прокурорын 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдөр баталсан А/33 дугаар тушаал гарснаар а/67 дугаартай тушаал хүчингүй болж тус хэлтэс нь “шүүгч, прокурор, Авилгатай тэмцэх газрын алба хаагчдын үйлдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг, Цагдаагийн алба хаагч, Тагнуулын байгууллагын алба хаагчийн ажлын байранд үйлдэгдсэн, эрүүдэн шүүхээс бусад гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгах субъектэд Тагнуулын ажилтан гэж нэмэгдэж орсноор дээрх субъектуудын үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс нь : Улсын Ерөнхий Прокурорын 2020 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн “Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/85 дугаар тушаалаар мөн мөн оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/33 дугаартай тушаалын хавсралтын 3.10-т Төрийн өндөр албан тушаалтанд холбогдох Авлигатай Тэмцэх Газар, Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн алба, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба болон Хар тамхитай тэмцэх газарт харъяалуулснаас бусад гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, гэмт хэрэг, “3.6 Нийслэлийн нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харъяалалгүй хүний үйлдсэн Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн алба, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба болон Хар тамхитай тэмцэх газарт харъяалуулснаас бусад гэмт хэрэг–ийг шалгах” чиг үүргийг хариуцан ажиллаж байна
Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөн хэлтэс нь : Улсын ерөнхий прокурорын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/32 дугаартай “Нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаалын дагуу тус хэлтэст харьяалал тогтоон ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлэгт заасан гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд явуулан ажиллаж байна.
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ