Танилцуулга

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН
ТҮҮХЭН ЗАМНАЛ 

Говьсүмбэр  аймаг дахь Цагдаагийн хэлтэс  нь анх Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооны 1980 оны 51 дүгээр тогтоол, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 252 дугаар тогтоолыг үндэслэн гаргасан Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны сайдын “Зарим аймаг, хотын Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийг өргөтгөн газар байгуулах тухай” 1981 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 33 дугаар тушаалаар Дорноговь аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн цагдан сэргийлэх ангийг 1981 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэлтэс болгон гүйцэтгэх ба сэргийлэн хамгаалах тасагтайгаар байгуулагдаж  өнөөдөр бид хамтдаа 42 жилийн түүхийг бүтээжээ.

            Энэ  түүхэн 42 жилийн  хугацаанд харъяа нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ олон нийтийн дэмжлэг туслалцаанд түшиглэн хэрэгжүүлж өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн түмэн олноо амар тайван байлгахын төлөө цагийн хязгаар, биеийн алжаалыг умартан, хичээл зүтгэл гарган ажиллаж ирсэн билээ.

 Цагдаагийн ариун эгнээнд мөр зэрэгцэн ажиллаж байгаа эрхэм журмын нөхөд минь эрүүл энх, элэг бүтэн, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байж алтан үеийн түүхийг бүтээсэн ахмад буурлуудын минь мэлмий тунгалаг өлмий бат орших болтугай.

Бидний тухай