Танилцуулга

     УВС АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН
ТҮҮХЭН ЗАМНАЛ

     Монгол төрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны үүсэл хөгжлийн явцад Увс аймгийн цагдаагийн газар нь 1940 онд анх байгуулагдаж цагдаагийн байгууллагын 1934, 1942, 1955, 1963, 1985 оны дүрэм болон 1992 оны анхны хуулийн дагуу бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд өргөжин хөгжиж ирсэн байна. Үүнийг тус хэлтсийн үүсэл хөгжил /1940-1960/, хөгжилт бэхжилт /1960-1990/, өөрчлөлт шинэчлэлтийн цагдаагийн байгууллага гэсэн агуулгаар товч боловч түүхэн замналаа бичихийг оролдсон юм.Тус хэлтэс 60 жилийн түүхэн замналыг туулахдаа 1940-1950 онд хөгжлийн аажим замаар ажлын хүрээ багатай олон түмэнд нэг их нэр цуу гараагүй явж ирсэн байна. Цагдан сэргийлэх ангийн ажил сайжирч ил тод болж олон түмэн хүрээлэх болсноор ажлын хүрээ нь өргөжсөн байна.Энэ үед цагдан сэргийлэх ангийн хэв журам сахиулах, эруү, өмчийн алба нь тодорхой болж, хуүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, зөвшөөрлийн систем, ласпорт, иргэний гэр бүлийг бүртгэх ажил, хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиүлах, гал түймэртэй тэмцэх, эрэлч нохойн албад бие даан тодсрч ирсэн ба сумдад хэсгийн гөлөөлөгчтэй болж мөрдөн байцаалтын ажил өргөжиж иржээ.

Бүтцийн хувьд 1960-1965 онд АДХГЗ-ны цагдан сэргийлэх хэлтэс болж өргөжиж байсан ба 1960 -аад оноос цагдан сэргийлэхийн дээд, дунд, давтан курсын ажилтнуудтай болж ажлын чанар үр дүн нь дээшилж байв.1970-аад онд тус хэлтсийн харьяанд Давст, Тэс, Сагиль сумдад цагдан сэргийлэх групп байгуулагдаж, аймагтаа гал командтай болж, 1980 оноос нефть бааз, банкны гэрээт харуултай, урьдчилан сэргийлэх ба улс төр хүмүүжлийн албадууд байгүулагдаж өөрөөр хэлбэл цагдан сэргийлэх хэлтсийн олон талт ажлыг төрөлжүүлэн мэргэжүүлэх болсон байна.

1940 оноос Монголын нийгэм, төрд шинэ үе эхэлсэн юм.1940 оны 4 дүгээр сард хуралдсан МАХН-ын 10 дугаар их хурал, 8 дугаар сард хуралдсан улсын VIII их хурлууд нь Монгол орны нийгэм, эдийн засаг, соёл боловсролын хөгжлийн шинэ чиг зорилтыгтодорхойлов. 1940 оны Үндсэн хууль нь төр, түүний механизмын эрх зүйн үндсийг тавив. Эдгээр зорилттой холбоотой төр, түүний механизмуудын өмнө шинэ үүрэг зорилт тавигдаж түүнийг биелүүлэх ажил бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн эрх зүйн орчинг бий болгож улсын болон хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх ажлаар эхэлжээ.

Үүнтэй холбоотойгоор ЦСБ нь төрийн хууль дүрмийн биелэлтийг хангах, нийгмийн хэв журам сахиулах, элдэв халдварт өвчинтэй тэмцэх, ариун цэврийг сахиулах, улс, олон нийтийн өмчийг хамгаалж арвижуулан хөгжүүлэх, гэмт хэрэг түүний дотор танхайрагчид, дээрэмчид, хулгайч нар болон дамын худалдаа зэрэг эрүүгийн элдэв төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж, ард иргэдийн амгалан тайван байдлыг тууштай хамгаалахын тулд хэв журам сахиулах ажлыг хүчтэй болгож байв. Монголын ЦСБ-ыг бүтэц, зохион байгуулал- тын хувьд өргөжүүлж, олон төрөл албад нь бүрэлдэн бий болох эх үүсвэрүүд тавигдаж, хоорондын холбоо нь бэхжиж, тэднийг удирдах арга барил, эрх зүйн зохицуулалт нь боловсронгуй болсоор байв. 1942 оны 4 дүгээр сард ЦСБ- ын 5 дахь дүрмийг шинээр батлан мөрдүүлсэн байна. Эдгээр ажилд ЗХУ-ын Цагдан сэргийлэх байгууллагын туршлага нэвтрэн эхэлж, тэдний мэргэжилтнүүдийн үзүүлэх туслалцаа нэмэгдсээр байв.Жишээлбэл:

1939, 1940 оны эхээр ЗХУ-ын ЦСБ-ын зөвлөх мэргэжилтэн 7 хүн урилгаар ирж /Г.В.Анцыфуров, М.В.Вочиров, н.Рихов, Н.Воронков, Н.Гришин, Н.Тачонов, н.Меденг/ ЦС ба гүйцэтгэх хэлтэс, паспорт, уурын тэрэг, Дорнод, Сэлэнгэ аймгийн цагдан сэргийлэх ангиудын зөвлөх, боловсронгуй төлөөлөгч зэргээр ажиллаж байв.

ЦСБ-ын боловсон хүчний мэргэжил мэдлэг дадлагыг дээшлүүлэхэд анхаарч давтан сургах курстэй болох, семинар зөвлөлг өөн хийх, аж ахуй санхүүг бэхжүүлж, биеэ даасан албатай болох, ЦСБ, хөдөлмөрчдийн холбоог сайжруулах, ардын сайн дурын туслах бригадтай болох, ЦСБ байхгүй аймгуудад анги салбараа нэмэн байгуулах, алба хаагчдын нийгмийн байддыг дээшлүүлж 1939 оноос удаан жилийн нэмэгдэл олгодог болж, 1940 оноос цол шагнах, жил бүр ээлжийн амралтыг цалинтай олгох зэрэг олон арга хэмжээ авч байв.Эдгээр арга хэмжээнүүдийн нэг нь 1940 оны 4 дүгээр сард Увс аймагт 8 дугаар сард Баян-Өлгий, 12 дугаар сард Говь-Алтай аймгуудад цагдан сэргийлэх анги байгуулах шийдвэрүүд гарсан явдал юм.Увс аймагт цагдан сэргийлэх ангийг анх дарга 1, төлөөлөгч 1, байцаагч 1, цагдаа 2-ын орон тоотой байгуулжээ.

Энэ анги байгуулагдмагц ЦСБ-ын 1942 оны дүрэм ёсоор “Төв ба орон нутгийн засаг захиргааны газраас олон нийтийн хэв журам ба амгалан тайвны байдлыг сахиулах тухай" гаргасан хууль, тушаал, тогтоолуудыг хэрхэн биелүүлэн буйг хянан шалгах, эрүүгийн ба байцаан шийтгэх хуулийг баримтлан гэмт хэрэг өдүүлэгч нар лугаа тэмцэж, улсын хийгээд хоршоолол олон нийтийн болон ардын хувийн эд хөрөнгийг ба ард түмний амгалан тайвныг хамгаалах үүргийг гүйцэтгэж, аливаа хэрэг зөрчлийг бүртгэх, гэмтнийг баривчлах, нэгжих, мөнгөөр торгох, мөрдөн байцаалт явуулах, гэрч байцаах, албан газраас баримтууд гаргуулан авахыг шаардах, хяналт шалгалт явуулах эрхтэйгээр ажиллаж эхэлсэн байна.Энэ үеийн тус ангийн гол үүрэг нь олон нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, иргэдийн өргөдөл гомдол хүлээн авч барагдуулах, гадаадын харьяат нарыг бүртгэн хяналт тавих явдлууд голлож байв. ЦСБ нь 1939 оноос улс хоршоолол, олон нийтийн тодорхой объект ДЯЯ-ны 2 дугаар хэлтсээс хуваарилан авч объектлон өмчийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх болсон нь тодорхой ажлын нэг чиглэл болсон бөгөөд энэ ажилд тус ангийн гүйцэтгэх төлөөлөгчид 1950 он хүртэл идэвхтэй ажиллаж байв.

1940 оны 5 дугаар сараас гүйцэтгэх ажлын бүотгэлийг шинэчлэх тухай заавар гарснаар түүнийг журамлан дагаж. гүйцэтгэх ажлын эрчмийг сайжруулж байв.1940 онд нийт буу зэвсгийг ЦСБ-д хариуцуулахаар ДЯЯ-наас шилжиж ирснээр орон нутгийн цагдан сэргийлэх ангид ангийн ба шувууны буу, дуран зэргийг бүртгэн хяналт тавих тушаалууд гарч түүнийг хэрэгжүүлж байв. 1941 оны орон тоогоор тус анги нь дарга 1, төлөөлөгч 1, байцаагч 1, цагдаа 3-аар нэмэгдэж 5 цагдаатай болсон байна. 1941 оны 3 дугаар сард гудамжаар явах, зорчихыг зохицуулагч цагдаа нарын ажлын мөрдөх заавар батлагдан гарснаар тус ангид тусгайлсан зохицуулагч байхгүй боловч цагдаа нар түүнийг мөрдөн ажиллаж байв.Энэ заавар нь хөдөлгөөний дүрэм зөрчиж, аваарь осол гарахад зохицуу- лагч хүний гүйцзтгэх үүргийг тодорхойлсон байв Энэ үед Увс аймагт 1928 онд Чандмань уулын аймгийн харилцан туслалцах хоршооны 20 дугаар хэлтэст 1.5 тоннын даацтай автомашин ирж ашигласнаар эхэлсэн тээврийн хадөлгөөн нь нэмэгдэж, 1930-аад оноос аймгийн яам. намын хороо. аюулаас хамгаалах хэлтэст ГАЗ-МТМ виков тэргуүд ажиллах болсноор цааш нь 1940-1950-иад онд хүн малын эмнэлэг, хоршоодын холбоо зэрэг нь суудлын ба ачааны машинтай болж, унадаг дугуй, мотоцикль бий болон хөгжиж, хөдөлгөөн зохицуулах ажил бага ч гэсэн бий болж байжээ.1942 оны 12 дугаар сард Ховд, Баян-Өлгий, Увс аймгийг хариуцсан уурын тэрэгний байцаагчаар Чүлтэм гэгч томилогдон Ховдоос харьяалан ажилладаг байв.Энэ бол хөдөлгөөн зохицуулах алба эхэлсэн явдал ажээ.1942 онд тус анги дарга 1, төлөөлөгч 1, паспортын байцаагч бөгөөд гадаадын харьяат нарыг бүртгэх байцаагч, цагдаа 3, хар ажилчин нэртэй болсон байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/135 дугаар тушаалын 19 дүгээр хавсралтаар тус цагдаагийн газрын бүтэц, орон тоог 161 орон тоотойгоор баталсан ба удирдах албан тушаалтан 1, гүйцэтгэх албан тушаалтан 157, хөдөлмөрийн гэрээгээр  /ТҮ/ ажиллагсад 3 байсан ба 2020 онд 5 орон тоо нэмэгдүүлж нийт 165 орон тоотой болсон. Мөн 2021 оны 11 сард Давст сум дахь цагдаагийн хэсгийг шинээр байгуулсан, 5 орон тоо, 2022 оны 1-р сард Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах байцаагч 1 орон тоог тус тус нэмж, нийт 171 орон тоотойгоор цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээ, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг төр захиргааны байгууллага, иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Увс аймгийн  газар нь Монгол төрийн цагдаагийн байгууллагын нэг салбар бөгөөд цагдаагийн бусад анги салбарын нэгэн адил үүсэл, хөгжилтийн замыг туулан иржээ. Монгол улсын төрийн цагдаа нь төр ард түмний эрх ашгийн төлөө нийгмийн хэв журмыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, үндсэн үүргээ үүссэн цагаасаа эхлэн биелүүлж ирсэн нь түүний уламжлал, хөгжил бэхжилтээс тодорхой ажээ. Тиймээс Увс аймгийн цагдаагийн газар нь мөн л цагдаагийн байгууллагын хөгжлийн тодорхой үе шатанд үүсэж өнөөг хүртэл хөгжиж ирэхдээ гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн.

 

Бидний тухай

     Тус цагдаагийн газар нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/135 дугаар тушаалын 19 дүгээр хавсралтаар тус цагдаагийн газрын бүтэц, орон тоог 161 орон тоотойгоор баталсан ба удирдах албан тушаалтан 1, гүйцэтгэх албан тушаалтан 157, хөдөлмөрийн гэрээгээр  /ТҮ/ ажиллагсад 3 байсан ба 2020 онд 5 орон тоо нэмэгдүүлж нийт 165 орон тоотой болсон. Мөн 2021 оны 11 сард Давст сум дахь цагдаагийн хэсгийг шинээр байгуул, 5 орон тоо, 2022 оны 1-р сард Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ахлах байцаагч 1 орон тоог тус тус нэмж, нийт 171 орон тоотойгоор батлагдсан.