“Өнгө нэмье-2020” нөлөөллийн аяны хүрээнд зохион байгуулж буй “Хорт зуршил, Эрүүл бие”, “Хувь хүний төлөвшил арга хэмжээ”, Эрүүл цагдаа хөтөлбөр, хэлтсийн алба хаагчдын сахилга, ёс зүйг сайжруулах төлөвлөгөөний дагуу тус хэлтсийн сэтгэл зүйч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Нармөнх алба хаагчдад амьдралын зөв хэвшил, дадал төлөвшүүлэх зорилгоор архи, тамхины хэрэглээг бууруулах, татгалзуулахад чиглэсэн зөвлөмж, архигүй баяр ёслол тэмдэглэх уриалга, согтууруулах ундаа, тамхийг хэрэглэснээр гэр бүлд үзүүлэх сөрөг үр дагаварыг таниулах 2 төрлийн зурагт хуудсыг боловсруулан үйл ажиллагааны зардлаар хэвлэлийн эх бэлтгэл, хэвлэлтийн зардлыг шийдвэрлүүлж, хэлтсийн ажлын байрны 13 өрөө тус бүрд, мэдээллийн самбар, байгууллагын сайт, хэлтсийн фейсбүүк хуудасд байрлуулж сурталчилж байна.