Монгол улсын засгийн газраас гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Их хуралд өргөн мэдүүлж 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж чуулганд оролцсон гишүүдийн 51.3 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Энэхүү хуулийн төсөлд:

1. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чиг үүрэг бүхий  зөвлөлийг бий болгох,

2. Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, насанд хүрээгүй гэрч, хохирогчийн суралцах хэрэгцээг хангахтай холбоотой зохицуулалтыг нэмэх,

3. Гэрч, хохирогчид үзүүлэх нийгмийн бусад тусламж үйлчилгээ, түүний зардлыг шийдвэрлэх асуудал болон хамгаалалтад авсан гэрч, хохирогчийн талаар мэдээллийн сан үүсгэх, 

4. Сэтгэл зүйн арга хэмжээг хамгаалалтын арга хэмжээ болгох, сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэр гаргах субьектийг тодорхой болгох гэх мэт асуудлуудыг шинээр зохицуулахаар нэмж тусгасан.

 

Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос