Цагдаагийн байгууллагаас 2019 оны 3 дугаар улиралд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан урьдчилан сануулах 84, тодорхой үйлдлийг хязгаарлах 5, биечилсэн хамгаалалт 9, тусгай техник хэрэгслийн жагсаалт хэрэгслээр хангах 5, аюулгүй газарт түр байрлуулах 5 нийт 108 аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлж, прокурор 2, гэрч 7, хохирогч 92, хамаарал бүхий этгээд 4 нийт 105 иргэний амь нас эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах ажлыг эрсдэлгүй зохион байгуулан ажиллаж байна.