Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
“2019 онд зохион байгуулах сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу алба хаагчдын дунд биеийн тамир, спортыг сурталчилах, хамт олонч уур амьсгалыг дэмжих зорилгоор Нийслэлийн цагдаагийн газрын нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2019.03.26/ “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ.
Энэхүү тэмцээний нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий болон зөвлөлийн гишүүд оролцож баг, тамирчдад амжилт хүслээ.
Энэ удаагийн тэмцээнд төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 74 баг, 600 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин цомын төлөө өрсөлдөх бөгөөд тэмцээн энэ сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.