“Танд тусалъя” зөвлөх цэгийг байгууллаа
2025-10-31 18:05:00
6
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын зөвлөмжийн дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас иргэдэд хууль, эрх зүйн зөвлгөө, мэдээлэл өгөх зорилгоор энэ оны 10 дугаар сарын 31-ны өдөр Баруун-Урт сумын Зүүн бүс, Ундрах, Номин худалдааны төвүүдэд “Танд тусалъя” зөвлөх цэгийг байгууллаа.

Үйл ажиллагаанд тус аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү оролцон, иргэдтэй уулзаж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ёс зүй, харилцааны талаар санал, хүсэлтийг хүлээн авсан юм.
100 жил