Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад хийсэн "Процессын дахин инженерчлэл-ийн судалгаа, шинжилгээний тайланг хүлээлгэн өгч, танилцууллаа
✅ Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг оновчтой болгох, алба хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээний ажлын тайланд санал, зөвлөмж (2025.12.06)-ийг хүлээлгэн өгч, танилцууллаа.

✅ Эргэн сануулахад Процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээний ажлыг 8 чиглэлээр явуулж санал, зөвлөмж боловсруулсан юм.

✅ Арга хэмжээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа болон Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон хамтарсан ажлын хэсгийн гишүүд оролцсон.

✅ Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын шинэтгэлийн ажлын хүрээнд хамтарсан ажлын хэсгээс гаргасан санал, зөвлөмжийг богино, дунд хугацаанд хэрэгжүүлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
100 жил