Дотоодын цэргийн 05 дугаар ангийн дайчид 2025 оны өвлийн ЭЕШ-д амжилттай хамрагдлаа
2025-12-06 10:00:00
5
✅ Энэ оны нэгдүгээр ээлжээр Дотоодын цэргийн 05 дугаар ангид татагдан ирж хугацаат цэргийн алба хааж буй дайчдын ирээдүйн зорилго боловсрол мэргэжил эзэмших хүсэл эрмэлзлийг дэмжих хүрээнд тус ангиас цогц арга хэмжээ авч хэрэгжүүллээ.

✅ Цэргийн ротын хэмжээнд нийт 37 хугацаат цэргийн алба хаагчийг өөрсдийн сонгосон мэргэжлийн чиглэлээр элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэн, энэ сарын сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд Нийслэлийн ерөнхий боловсролын хуваарьт сургуулиудын байрлалд хамруулах зохион байгууллаа.

✅ Энэхүү арга хэмжээ нь цэргийн албыг хааж буй залуучуудын боловсролыг дээшлүүлэх, тэднийг цаашдын ирээдүйд мэргэжил чадвартай боловсон хүчин болон төлөвшихөд чиглэсэн бодлогын хүрээнд хийгдэж буй ажлын нэг юм.
100 жил