“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо” уулзалт боллоо
Сүхбаатар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын алба, тус аймгийн цагдаагийн газар хамтран “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо” уулзалтыг Мөнххаан, Түвшинширээ, Уулбаян сумдуудад энэ оны 10 дугаар сарын 27-ноос 29-ний хороонд зохион байгууллаа.

Уулзалтын үеэр иргэдээс Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар санал, асуулга авч, Залилах гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж ажилласан юм.
Мөн “Гэр бүлийн үнэ цэн” сэдэвт сургалтыг зохион байгуулж, гэр бүлийн харилцааг хэрхэн бэхжүүлэх, хайр, итгэлцэл, хүндлэлд тулгуурласан аз жаргалтай орчныг хэрхэн бүрдүүлэх талаар иргэдэд зөвлөгөө өглөө.

100 жил