en

Миний мөр...

2025-10-12 15:33:00
2332

Миний нэр Г.Баялагмаа. Амьдралын минь зам мөрийг эргэн дурсахад нэг л үг үргэлж сэтгэлд хадаатай байдаг. Тэр бол аавын минь хэлсэн “Хүн хувцасгүй явна гэж байхгүй, хүнсгүй явна гэж байхгүй” гэсэн үг. Энэ үг миний сонголт, ирээдүй, мэргэжил, амьдралын философи болж, намайг өнөөдрийн энэ хүн болтол чиглүүлсэн юм" хэмээн Санхүү, ар талын албаны Хангамжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г. Баялагмаа хэлсэн юм.


1994 онд би мөрөөдлөө тээн Техникийн их сургуульд оёдол, технологийн мэргэжлээр суралцсан. Хүмүүс мэргэжлээ санамсаргүй сонгодог байж магадгүй, харин миний мэргэжил бол миний сэтгэл, аавын минь итгэл хоёрын нийлбэр байсан. 1998 онд төгсөөд магистрт суралцахдаа би өөрийн хамгийн сайхан “бүтээл” болох анхны үрээ тээн төрүүлж, амьдралынхаа хамгийн халуун, хариуцлагатай үеийг даван туулсан. Нэг талд гэр бүл, нөгөө талд сургууль, ажил… Би сонголт хийхийг хүсээгүй, учир нь би хоёуланг нь чадна гэж өөртөө итгэсэн.
2000 онд би БХЯ-ны харьяа “Бөртэ” цэргийн оёдлын үйлдвэрт орсноор миний хөдөлмөрийн жинхэнэ гараа эхэлсэн. Анх удаа үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлаар томилогдох үедээ би залуу, туршлага багатай байлаа. Гэхдээ сэтгэл байсан. Зүтгэл байсан. “Бөртэ” бол зүгээр нэг оёдлын газар биш, төрийн бүх байгууллагын дүрэмт хувцсыг урладаг нэр хүндтэй, 100 жилийн түүхтэй байгууллага. Тэнд би ажилласан зургаан жилийн турш зөвхөн оёж сураагүй, харин хариуцлага, манлайлал, хүний төлөө сэтгэх сэтгэлийг сурсан. Манай захирал Х.Батсайхан дарга хөдөлмөрч, манлайлагч, хүнийг хөгжүүлж чаддаг удирдагч байлаа. Тэр хүн өнөөдөр генерал болсон. Харин би түүний дэргэд мөр зэрэгцэн зүтгэж явсандаа өөрийгөө азтай гэж боддог. “Бөртэ” намайг зөвхөн ажилтнаас илүү удирдах сэтгэлтэй, урагш тэмүүлэх зорилготой хүн болгосон.


Гэвч амьдралд шинэ хаалга нээгддэг. 2007 онд Н.Энх-Амгалан хурандаа надад Санхүү, ар талын газрын ажил санал болгосноор миний амьдрал дахин эргэлээ. Цагдаа гэдэг өөр ертөнц. Шинэ дэг журам, хатуу шаардлага, сахилга бат. Тэр үед Н.Энх-Амгалан хурандаа бүр шууд хэлж билээ. “Энэ хүнийг офицер дамжаанд явуулах хэрэггүй. Шууд цолоо өгөөд ажилд нь оруул” гэв. Ингээд би 2007 оны 1-р сарын 19-нд цагдаагийн дэслэгч цолтой албанд орлоо.
Эхний үед үнэхээр амаргүй байсан. Шинэ систем, шинэ хамт олон, шинэ соёл. Дөнгөж орсон хүн болохоор зэмлүүлж, загнуулах үе бишгүй олон. Заримдаа уйлмаар санагдаж, заримдаа “би яг зөв газраа ирсэн үү?” гэж өөрөөсөө асуудаг байлаа. Гэвч бууж өгөхийг нэг ч удаа бодоогүй. Эхний хоёр, гурван жил би амралтын өдөр гэж юу байдгийг мартсан. Би ажиллаж л байсан. Хариуцсан ажлаа бүрэн ойлгож, гүйцэтгэлээрээ хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэн. Одоо эргээд харахад тэр он жилүүд миний хамгийн хүчирхэг суурь болж өгсөн байдаг.
Цагдаагийн байгууллагад ажиллах тусам би гэнэт нэг зүйлийг ойлгосон. Миний мэргэжил зүгээр нэг оёдол биш. Энэ бол алба хаагчийн нэр төр, бахархал, сахилга бат, эх оронч үзэлтэй шууд холбоотой зүйл. Би цэргээс эхлээд генерал хүртэл өмсөх бүх дүрэмт хувцсыг гардан оролцож хийдэг гэдэг бол үнэхээр ховор хувь тавилан. Материал, загвар, оёдол, тав тух, олон улсын чанар… бүгд дээр нь анхаарч ажиллах нь миний хариуцлага. Би дүрэмт хувцас урлаж байгаа биш, харин эх орныхоо алба хаагчдод итгэл, бахархалыг урладаг.


2013 онд бид гадаадад буюу Туркт хувцас үйлдвэрлүүлсэн. Гэвч хугацаандаа ирээгүй. Өвөл өнгөрч хавар болтлоо алба хаагчид шинэ хувцсаа авч чадаагүй. Тэр үед би маш их шаналсан. “Энэ хүмүүс миний ард итгэж байна. Би итгэлийг алдах ёсгүй" гэж өөртөө хэлсэн. Түүнээс хойш би нэг ч алба хаагчийг дутагдалтай байлгахгүй гэж тангарагласан.
Өнөөдөр би санхүү, ар талын албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж, дүрэмт хувцасны шинэчлэлийн гол багт ажиллаж байна. Материалын судалгаа, загварын шинэчлэл, чанарын хяналт… Би өглөө бүр ажилдаа очихдоо “Өнөөдөр би хэн нэгний бахархлыг бүтээнэ” гэж боддог. Энэ бол миний ажил биш, миний амьдралын утга учир.
Заримдаа алба хаагчдаасаа илүү санаа зовж, тэдний хувцсыг өөрийн хүүхдийн хувцас шиг хараад “энэ нь эвгүй байна, тэрийг нь сайжруулмаар байна” гэж бодож шөнөжин унтаж чадахгүй үе олон байсан. Би энэ албаныхаа ээж шиг санагддаг. Аливаа асуудлыг хараад зүгээр өнгөрч чаддаггүй. Хүмүүс намайг “чи хэт их санаа зовдог” гэдэг. 


Миний ард нэг чимээгүй баатар бий. Тэр бол гэр бүл минь. Төрийн алба цаг наргүй, завгүй, дуудагдвал шөнө ч дуудуулдаг. Гэвч миний гэр бүл намайг ойлгож, дэмжиж, итгэж өгсөн учраас би өнөөдөр энэ албандаа зүтгэсээр байна. Тэдний дэмжлэг бол миний эрч хүч.
Амьдралынхаа туршид би олон зүйлийг хийсэн. Гэхдээ нэг мөрөөдөл одоо хүртэл зүрхний гүнд минь унтарч байгаагүй. Би нэг өдөр ном бичнэ. Цагдаагийн дүрэмт хувцасны түүх, хөгжил, утга учир, залуу үед дамжуулах мэдлэг, бахархлыг бүхэлд нь багтаасан ном. Анхны 15-ны хувцаснаас эхлээд өнөөдрийн олон улсын хэмжээнд нийцсэн дүрэмт хувцас хүртэл хэрхэн өөрчлөгдсөнийг, түүний цаана ямар хүмүүс, ямар сэтгэл шингэснийг бичнэ гэж боддог /инээв/.
Харин залуу үеийнхэндээ би нэг л зүйлийг хэлмээр байдаг. “Цол дагаж бяр" гэдэгдээ гэхдээ цол зүүж байна гэдэг бол хариуцлага, сэтгэл, чадвар, хүнлэг байдал. Цол өндөр байх тусам хүн чанар, хариуцлага нь түүнээс ч өндөр байх ёстой. Ийм л хүн бий болоосой гэж хүсдэг.

ШИНЭ МЭДЭЭ
Миний мөр...
Миний мөр...
0
277
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
0
142
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
253
253
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
253
253
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
253
253
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
253
253
2026/09/15
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
Залилах гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирлаа
253
253
2026/09/15
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
Хохирогч таньж тогтоох Азийн бүсийн ажлын хэсгийн уулзалт боллоо
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
Цагдаагийн байгууллага энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 15 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/09/15
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас...
253
253
2026/09/15
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 805 зөрчил бүртгэгдсэн байна
253
253
2026/09/15
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/09/15
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/15
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
253
253
2026/09/15
Гэр бүлийн тухай хуулиас...
Гэр бүлийн тухай хуулиас...
253
253
2026/09/15
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
Турк улсын сургагч багш нар алба хаагчдад мэргэшүүлэх сургалт орж байна
253
253
2026/09/07
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ
253
253
2026/09/02
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
253
253
2026/09/02
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
“Хүүхэд хамгаалагч цагдаа” төсөл хэрэгжиж эхэллээ
253
253
2026/08/31
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
253
253
2026/08/31
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 81 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/08/31
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
Монгол Улсын Авлигын эсрэг хуулиас...
253
253
2026/08/31
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээс...
253
253
2026/08/31
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/08/31
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
COP17 хурлын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд Интерпол хамтран оролцлоо
253
253
2026/08/31
Миний мөр...
Миний мөр...
0
277
2026/09/24
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
0
142
2026/09/21
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
0
234
2026/09/21
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
Монгол Улсын Автотээврийн тухай хуулиас...
0
362
2026/09/15
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
Мөрдөн шалгах албаны 80 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
0
382
2026/09/15
"Гар утсаараа яриулаач" гэж бусдын утсыг авч зугтсан этгээдийг илрүүллээ
0
353
2026/09/15
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ
0
358
2026/09/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
345
2026/09/15
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
328
2026/09/15
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
“Малын хулгайг таслан зогсооё” арга хэмжээг зохион байгуулж байна
0
321
2026/09/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос