Ахлах офицеруудын нэгдсэн чуулга уулзалт эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицерын чуулга уулзалт” энэ оны 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэхүү нэгдсэн чуулганы нээлт өнөөдөр /2025.10.14/ болж, “Ахлах офицерын манлайлал ба удирдах ур чадвар” ерөнхий сэдвийн хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Шилдэг илтгэгч”-д өөрсдийн илтгэл, хэлэлцүүлгээ бусдадаа танилцуулж байгаа юм.
Цагдаагийн байгууллагыг төлөөлөн Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Түвшинжаргал “Эмэгтэй ахлах офицерын манлайлал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.
Уг чуулга уулзалтад төрийн цэргийн болон хууль сахиулах 10 байгууллагын 400 гаруй алба хаагч оролцож байна.