“Зүүн бүсийн урлагийн наадам-2025” амжилттай зохион байгуулагдлаа
2025-10-08 17:39:00
7
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын дунд зохион байгуулж буй “Урлагийн их наадам-2025”-ийн зүүн бүсийн тэмцээн Хэнтий аймагт энэ оны 10 дугаар сарын 08-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус наадамд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид оролцож, авьяас чадвараараа өрсөлдсөн юм.
Энэхүү урлагийн наадам нь алба хаагчдын соёлын боловсролыг нэмэгдүүлж, хамт олны уур амьсгал, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлсэн чухал арга хэмжээ болж өндөрлөлөө.

100 жил