140 АЛБА ХААГЧ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2017-12-01 00:00:00
1928
Монгол Улсад санхүүгийн алба үүсэж хөгжсөний 106 жилийн ой, “Монголын бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтаны өдөр” тохиож байна.
Энэхүү өдөрт зориулан Хууль, зүй дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний яам, агентлаг, байгууллагын санхүү, төсөв, хөрөнгө оруулалт, худалдан авалт, дотоод аудит хариуцсан 140 алба хаагчид зориулсан нэгдсэн сургалтыг өнөөдөр /2017.12.01/ Цагдаагийн ерөнхий газарт зохион байгууллаа.
Энэ үеэр эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан зургаан алба хаагчид Хууль зүй дотоод хэргийн яамны, 16 алба хаагчид Сангийн яамны шагнал гардуулав. Мөн Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 10, Санхүү, аж ахуйн албаны шагналаар таван алба хаагчийг шагнаж урамшуулсан юм.