"ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ" ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хэнтий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг энэ сарын 20-23-ны өдрүүдэд "Гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь" сэдэвт бүсчилсэн зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Энэхүү зөвлөгөөнд орон нутгийн 18 сум, тосгоны удирдлага, иргэд, малчдын бүлгийн гишүүд оролцсон байна. Аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхэд нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын оролцоо” сэдэвт танилцуулгыг хийжээ.
Зөвлөгөөнөөр сум, багийн удирдах албан тушаалтнууд, малчид, иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох үүрэг, хариуцлагыг таниулж цаашид гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулахад орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажил, шаардлагатай хөрөнгө оруулалтын саналыг дэвшүүлэн хэлэлцүүлж, нэгдсэн шийдвэр гаргууллаа гэж Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас мэдээлж байна.