ӨНӨӨДРИЙН СЭДЭВ: ТОРГУУЛЬ ТОДРОХООС ӨМНӨ
ӨНӨӨДРИЙН СЭДЭВ
ТОРГУУЛЬ ТОДРОХООС ӨМНӨ...
Машин авлаа шүү. Унаад замын хөдөлгөөнд оролцоод явж байтал та торгуулиа төлнө үү? гэсэн торгуулийн бичиг гэрийн хаягаар ирлээ.Нэг зөрчлийн торгууль биш нэг хэсэг торгуулийн мөнгө нэхэгдээд иржээ. Дэмий бухимдаад яахав дээ. Би машинаа худалдаж авахдаа энэ талаар анхаараагүй болохоор миний сонор сэрэмжгүйн буруу. Ийм тохиолдол олон гарч байна.
Машин худалдаж авахад өмнөх хүний торгууль давхар орж байна гэсэн гомдол иргэдийн дунд их байгаа нь анх худалдан авахдаа анхаараагүйн улмаас үүдсэн асуудал юм.
Шийдэхэд бол их амархан .www.torguuli.mn-ээр ороод шалгахад л бүх мэдээлэл тодорхой харагддаг. Цаг гаргаад энэ цахим хуудсанд хандах юмуу автомашин худалдаж байгаа иргэнээсээ торгууль тооцоо байгаа эсэх талаар лавлахад хангалттай.
Гэтэл энэ асуудалд анхаараагүйгээс болоод худалдаж авсан машинаа унаад хөдөлгөөнд оролцож байгаад зөрчил гаргахад өмнөх хүний торгуул давхар тооцогдоход бухимдал гарч байна. Иймээс иргэд та бүхэн автомашин худалдан авахдаа торгууль тооцоо байгаа эсэхийг сайтар лавлахгүй бол бусдын гаргасан зөрчлийн торгуулийг төлөх асуудал гарах юм.
ТОРГУУЛЬ ТОДРОХООС ӨМНӨ АНХААРААРАЙ. ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ