en

Миний мөр...

2025-08-14 17:48:00
3467

“Гэнэн бага насны минь цагаахан хүсэл, багаас минь хамт бүхий л мөрөөдлийг минь дэмждэг эхнэр минь намайг хөглөсөөр байлдагчаас тэргүүн ахлагч хүртлээ дэвших дардан биш хэдий ч гайхамшигтай замыг туулах эхлэл болжээ” хэмээн Дотоодын цэргийн штабын ахлагч, тэргүүн ахлагч С.Сайнзаяа өгүүллээ. 

Би аравдугаар ангид байхдаа ангийнхаа нэг хөөрхөн охинд сайн болсон юм. Тэр маань жижигхэн биетэй, сагсан бөмбөг маш сайн тоглодог, ангийн хамгийн хөөрхөн охинд тооцогддог. Ичээд хайртай гэдгээ хэлж чадахгүй явсаар сургууль төгсөж би цэрэгт явахаар боллоо. Цэрэгт очсоны дараа “Тангаргийн баяр” болж ангийнхан минь бүгдээрээ намайг эргэхээр ирсэн юм. Хайртай охин минь ч хамт ирсэн. Тэр үед надад “би энэ охиныг алдаж болохгүй, ирээдүйд гэрлэнэ” гэсэн бодол орж ирсэн юм. Түүнээс хойш захиагаар хоорондоо харьцдаг боллоо. 

Цэрэгт байхдаа би энхийг сахиулах ажиллагаанд явах гэж байгаа нэг ахыг хараад дотроо “дэлхийн цэрэг болно” гэсэн мөрөөдөлтэй болж, Дотоодын цэргийн ангидаа улирахаар шийдсэн юм. Захиандаа мөрөөдлийнхөө тухай, өөрсдийнхөө ирээдүйн тухай бичнэ. Тэгээд халагдаж очихоороо үерхэх санал тавина гэж бодоод найзууд, гэрийнхэн эргэлтээр ирж мөнгө өгөхөөр нь нам хадгална. Халагдсан өдрөө хадгалсан хэдэн төгрөгөөрөө /тухайн үедээ маш зузаан, 20 орчим мянган төгрөг байсан/ мөнгөн бөгж аваад гэр лүү гээ ч очихгүй шууд л түүн дээрээ яваад очсон. Тэр үерхэх саналыг минь зөвшөөрлөө. Баяр дээр баяр болж  би “Дотоодын цэргийн 05 дугаар ангидаа байнгын бүрэлдэхүүнд шалгарч үлдсэн” юм.

Үерхээд жилийн дараагаас л бид ирээдүйгээ төлөвлөж дундаа хэд хэдэн данс нээгээд мөнгө цуглуулж эхэллээ. Хоёул аав ээжээсээ юм авахгүйгээр өөрсдөө амьдралаа бүтээнэ гээд эрс шийдчихсэн. Тун удалгүй Дотоодын цэргийн 90 жилийн ой болж, тэр оны Марш тактикт түрүүлэн энхийг сахиулах ажиллагаанд явах шалгалт өгөх эрхээр шагнуулж мөрөөдөл биелэв. Бүгд Найрамдах Өмнөд Судан улс руу Монгол улсын 02 дугаар ээлж болж очиж байлаа. Нутгаасаа анх удаа гарч үзэж байгаа хэр нь дайн болж байгаа улс руу үүрэг гүйцэтгэх гээд явах болсон нь анги хамт олон, улс орныхоо нэрийг дааж явах маш том үүрэг үүрч явсан сан. Дотроо үүргээ нэр төртэй гүйцэтгэж анги хамт олон, эх орныхоо нэрийг өндөрт өргөж ирээд найз охинтойгоо нэг гэртээ орно доо гэсэн битүүхэн мөрөөдөл, залуу насны эрч хүчээр дүүрэн үе минь.

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад очиход иргэд нь хонио хариулж явахдаа галт зэвсэгтэй явж байх нь, хоорондоо буудалцах нь энгийн л үзэгдэл мэт байлаа. Дотооддоо иргэний дайнтай улсад бүтэн жил ажиллаад эх орондоо ирсэн тэр өдрийн мэдрэмж үнэхээр гайхамшигтай, дөн өвлөөр гадаа -31 градустай байхад зуны хувцастай бууж байгаа хэр нь догдлоод даардаггүй юм билээ /инээв/. Би чинь энхийг сахиулах ажиллагаанд шалгалт өгөх эрхээр нэг биш бүр хоёр ч удаа шагнуулж ажиллагаанд тэнцээд хоёр удаа явсан гэсэн үг. 
Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын хуулиар заагдсан гол чиг үүрэг бол Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангаж, улсын онц чухал объектын хэвийн ажиллагааг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалж байгаа объектод нэвтрэх хүн, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалгах, нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход оролцох үүрэгтэй ажилладаг. Иргэд бидний ажлыг нэг их ойлгодоггүй юм шиг санагддаг юм. Бид чинь тайван цагт байлдааны үүрэг гүйцэтгэдэг хүмүүс шүү дээ. Байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллана. Хоол идэх нь хүртэл тушаалаар байдаг юм. Дулааны цахилгаан станцууд, Усны хангамжийн байгууллагууд, Үндэсний дата төвийн нөөц, Халдварт өвчин судлалын үндэсний төв, МҮОНРТ, Стандарт хэмжил зүйн газар гэх мэт объектуудыг байнга хамгаална. Яагаад гэхээр аливаа улс орон руу дайралт ирэхдээ эдгээр чухал газрууд руу дайралт, халдлага явуулж хүн амынх нь амьдрах нөхцөлийг байхгүй болгох төлөвлөгөө боловсруулдаг юм. 

Эхний ажиллагаанд явж ирээд шууд л найз охинтойгоо түрээсийн дөрвөн ханатай монгол гэрт орж амьдралаа эхлүүлж байлаа. Тухайн үед миний цалин 450.000 төгрөг, эхнэрийнх 250.000 төгрөг байсан. Миний цалингаас түрээс, хоол хүнсээ болгоод эхнэрийн цалинг нам хадгална. Тэр нэг жил ажлаа тараад ороод ирэхэд эхнэр маань бууз хийгээд, зургаан ширхэг наполеон нийлүүлээд дээр нь лаа зоогоод унтчихсан байсан. Миний төрсөн өдөр байсан юм. Унтаж байгаа эхнэрээ хараад “намайг ийм их хайраар хайрлах эмэгтэй хүн ээжээс минь гадна энэ бүсгүй л байх юм байна” гэдэг бодол төрж эхнэртээ дахин дурлаж байв. Удалгүй бид өөрсдийн байртай болж анхны үр маань ч төрлөө. Эхнэр маань хөдөө аав ээж дээрээ очиж амаржсан болохоор төрөхөд нь хамт байж чадаагүй ч 1000 км туулан хүүгийнхээ нэрийг бодон нойргүй очиж, уулзаад зөндөө их уйлсан.

Цаг хугацаа өнгөрч энэ байгууллагатай, эхнэртэйгээ амьдралаа холбоод аль хэдийн 16 жилийг ардаа үдсэн байна. Байлдагчаасаа өдийг хүртэл Дотоодын цэргийн штабын ахлагч, тэргүүн ахлагч хүртлээ дэвшин Дотоодын цэргийн байгууллагын анхны Тэргүүн ахлагч цолыг мөрөн дээрээ зүүж яваадаа маш их баяртай байдаг. Яг цолоо авч байхад Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд надад “Хариуцлагатай албан тушаалд томилогдож, нэр хүндтэй цолыг мөрөндөө зүүж байна шүү. Цаашдаа үр бүтээлтэй, хариуцлагатай сайн ажиллаарай. Ахлагч бүрэлдэхүүнээ үргэлж дэмжин ажиллах болно” гэж надад хэлэхэд нь хөл газар хүрэхгүй баярлаж яг л “ахлагчийн генерал” болчихсон мэт мэдрэмж төрж байсан /инээв/.

Энэ албан тушаалдаа томилогдсоноос хойш Дотоодын цэргийн ахлагч албыг хөгжүүлэх хөтөлбөрийн судалгааг хийж, төлөвлөгөө боловсруулан Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингист танилцуулан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболдоор батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үүний хүрээнд ДХИС-д сургагч ахлагч, тэргүүн ахлагчийн сургалтыг явуулан алба хаагчийг дэвшин томилогдоход нь дэмжлэг үзүүлэн өдөр бүр баяртайгаар албандаа зүтгэж байна. Мөн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагчийн албыг хөгжүүлж цол, цалингийн шатлалыг бий болгоход бодлогын түвшинд тусалж дэмжсэн дарга удирдлагууддаа ихэд талархаж байна. Өөрийн туулсан замаа би “АМЖИЛТ” гэж хэлэх маш дуртай. Түүнээс гадна энэ бүгдийн ард гэргий минь миний ард талыг бат дааж, албандаа бас амьдралд дурлах шалтгаануудыг улам илүү нэмсээр байгаа...

 

ШИНЭ МЭДЭЭ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
260
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
0
100
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
253
253
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
253
253
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
253
253
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
253
253
2026/10/14
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
253
253
2026/10/14
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/10/14
Монгол Улсын Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
Монгол Улсын Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиас...
253
253
2026/10/14
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ
253
253
2026/10/14
Миний мөр...
Миний мөр...
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 114 иргэнийг түр саатууллаа
253
253
2026/10/08
Ахмадуудаа алдаршуулъя
Ахмадуудаа алдаршуулъя
253
253
2026/10/08
Иргэдийг залилсан этгээдүүд  улсын хилээр гарч зугтах гэж байсныг  таслан зогсоолоо
Иргэдийг залилсан этгээдүүд улсын хилээр гарч зугтах гэж байсныг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
Хоногийн хугацаанд 145 хэргийг нөхөн илрүүллээ
253
253
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/08
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
253
253
2026/10/08
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/10/12
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
Хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 88 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, үйлдлийг таслан зогсоолоо
253
253
2026/10/08
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас...
Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиас...
253
253
2026/10/12
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУУРЬ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТАД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛАВ
253
253
2026/09/30
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
Тендерийн ерөнхий болон тусгай шаардлагын талаар
253
253
2026/09/30
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
Завхан аймгийн цагдаагийн газрын барилга
253
253
2026/09/29
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзалт зохион байгууллаа
253
253
2026/09/29
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
Санхүү, ар талын албаны данс бүртгэлтэй газрын мэдээлэл
253
253
2026/09/29
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
Санхүүгийн хяналт шалгалт хийсэн талаар
253
253
2026/09/29
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
260
2026/10/14
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиас...
0
100
2026/10/14
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ
0
113
2026/10/14
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
92
2026/10/14
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
Монгол Улсын Эрүүгийн хуулиас...
0
93
2026/10/14
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
Сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 тохиолдол бүртгэгдлээ
0
98
2026/10/14
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 этгээдийг илрүүлж, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ
0
94
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
82
2026/10/14
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулиас...
0
83
2026/10/14
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцлоо
0
236
2026/10/14
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос