Цагдаагийн ахлах ахлагч Э.Бат-Ерөөлт залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
“Гардан тулааны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” болон “Насанд хүрэгчдийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн” энэ оны 05 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын Москва хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 14 улсын 260 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараараа өрсөлдсөн юм.
Гардан тулааны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Э.Бат-Ерөөлт эх орноо төлөөлөн оролцож, “1+1” буюу өөрийгөө хамгаалах төрөлд “Дэд байр” эзэлж, мөнгөн медаль хүртлээ.
Эрхэм цагдаагийн ахлах ахлагч Э.Бат-Ерөөлт Танд халуун баяр хүргэж, цаашдын спортын тэмцээн уралдаан, ажил үйлсэд нь амжилт хүсэн ерөөе.


100 жил