en

Миний мөр...

2026-06-03 16:42:00
755

“Чимээгүй хөдөлмөрлө, ажил чинь чиний өмнөөс ярина, мөрөөдлийн ажлаа олсон хүн зовлонг нь олж хардаггүй юм” хэмээн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч Д.Отгонтөгс ярилаа.

Миний цагдаа болох мөрөөдөл бага наснаас эхтэй. Сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Цэрэгжилтийн тэмцээн”-д дөрвөн жил дараалан оролцож, дүрэмт хувцастай алба хаагчдыг харах бүрдээ энэ мэргэжлийг сонгох хүсэл улам батаждаг байлаа. Арван жилээ төгсөөд Дотоод хэргийн их сургуульд элсэхийг хүссэн ч тухайн жил эмэгтэй элсэгч аваагүй. Дараа жил нь дахин шалгалт өгөхөөр ирэхэд бүртгэлээсээ хоцорчихсон байсан. 

Хүссэн сургуульдаа орж чадаагүй ч Барилгын техникумд суралцаж, дараа нь Эдийн засаг, бизнесийн дээд сургуулийг гадаад худалдаа, гаалийн удирдлагын чиглэлээр төгссөн. Дараа нь нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр дахин суралцаж, хэд хэдэн мэргэжил эзэмшсэн. Ажлын гараагаа Дархан-Уул аймагт буузны цехийн туслах ажилтнаар эхэлж байлаа /инээв/. Тэгээд барилгын салбарт ажиллаж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт архивчаар орсон. Тухайн үед “Цахим Монгол” аян өрнөж бүхий л бичиг баримтыг цахимжуулсан юм. Би тэр ажилд гар бие оролцсон.


2013 онд Баянгол дүүргийн 17 дугаар хороонд хэсгийн ахлагчаар ажилд орсон нь миний мөрөөдөл рүү хөтөлсөн хамгийн том алхам болсон. Улмаар олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтад тэнцэж, сургалтад хамрагдан Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст олон нийтийн цагдаагаар томилогдож байлаа. Тухайн онд идэвх санаачилга, нийгмийн оролцоогоо үнэлүүлж Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар шагнагдсан. Мөн спортоор идэвхтэй хичээллэдэг байсан юм. 2014 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын нэрэмжит волейболын тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртэж байсан.


Олон нийтийн цагдаа байх хугацаандаа иргэдтэй хамгийн ойр ажиллаж, сургуулиудаар урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулдаг байлаа. “Би таны адил цагдаа болно” гэж хэлж байсан хүүхдүүдийн үг өнөөдөр ч надад урам өгдөг. Ажил үүргээ үр бүтээлтэй гүйцэтгэсний үр дүнд 2020 онд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын “Хөдөлмөрийн тэргүүний захиргаа, дотоод ажил хариуцсан ажилтан”-аар шалгарсан. Бас тэр үеийн ажилласан хорооны иргэд өнөөдөр хүртэл таньж мэндлэхээр энэ мэргэжлийн үнэ цэнийг улам мэдэрдэг.


Цагдаагийн дамжаанд суралцахын тулд хэд хэдэн удаа шалгаруулалтад орж, шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар буцаж байсан ч шантраагүй. Дөрөв дэх оролдлогоороо тэнцэж, мөрөөдлийнхөө замд нэг алхам урагшилсан. Дараа нь Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст бичиг хэргийн эрхлэгч, архивчаар ажиллаж, дараа нь Нийслэлийн мөрдөн шалгах газарт бичээчээр томилогдон ажилласан.


2022 оноос Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хэсгийн байцаагчаар ажиллаж байна. Миний бодлоор хэсгийн байцаагч бол иргэдтэй хамгийн ойр ажилладаг алба. Өдөр бүр өргөдөл, гомдол хүлээн авч, эрсдэлтэй өрхүүдтэй ажиллаж, хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг. Нэг ёсондоо хариуцсан хорооныхоо нөхцөл байдлыг хамгийн сайн мэддэг хүн нь хэсгийн байцаагч байдаг.


Миний хариуцдаг 23 дугаар хороо орон сууц давамгайлсан бүс учраас залилангийн гэмт хэрэг бусад төрлөөс илүү бүртгэгддэг. Ялангуяа цахим орчинд үйлдэгдэж буй залилан эрс нэмэгдэж байна. Онлайн худалдаа, тавилгын захиалга, хүргэлтийн үйлчилгээ, хуурамч сугалаа, хөрөнгө оруулалтын санал, “даалгавар гүйцэтгээд мөнгө олоорой” гэх мэт зар сурталчилгаанд хууртагдах тохиолдол түгээмэл тохиолдоно.


Хүмүүсийн ихэнх нь хурдан ашиг олох хүсэл, мөнгөний хэрэгцээ, эсвэл мэдээллээ нягтлаагүйгээс болж хохирогч болдог. Зарим нь сэрэмжлүүлэг мэдээлэл үзсэн байдаг хэр нь “Надад боломж олдох байх” гэсэн бодлоор мөнгөө алддаг. Тиймээс цахим орчин дахь аливаа мэдээлэлд шүүмжлэлтэй хандаж, мөнгө шилжүүлэхээсээ өмнө эх сурвалжаа сайтар шалгах нь хамгийн чухал гэж боддог.
Би энэ ажлаа хийж байгаадаа үргэлж бахархдаг. Хүн хүссэн ажлаа хийж байгаа үедээ ядрахыг төдийлөн мэдэрдэггүй юм шиг санагддаг. Иргэдийн аюулгүй байдал, амгалан тайван амьдралын төлөө ажиллаж байгаа нь өөрөө хамгийн том урам зориг.

“Чимээгүй хөдөлмөрлө, ажил чинь чиний өмнөөс ярина” гэдэг үг надад их таалагддаг бас үнэн юм шиг санагддаг. Би энэ том айлд ороод ажил хөдөлмөрөө үнэлүүлж олон шагнал хүртсэн. Сүүлд 2025 онд Нийслэлийн шилдэг хэсгийн байцаагчаар бас шалгарсан. Өнөөдөр би бага насны мөрөөдлөө биелүүлж, цагдаагийн албанд хүчин зүтгэж явна. Энэ ажлаас би хэзээ ч зовлон хардаггүй. Харин хүний төлөө, нийгмийн төлөө ажиллаж байгаагаараа үргэлж бахархдаг.

Цаашдаа шинээр энэ айлд орж ирж буй залуу алба хаагч нарт өөрийн мэдсэн сурсан зүйлээ зааж сургахыг хүсдэг. Би ч гэсэн анх бага залуу, мэдүүлэг авах, иргэдтэй яаж ярихаа ч мэддэггүй л хүн орж ирж байлаа шүү дээ. Мэдэхгүй байж болно хандлага их чухал. Бас энэ байгууллагадаа тууштай ажиллаж нийгэмд гэрэл түгээхэд өөрийн хувь нэмрээ оруулмаар байна.

ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
МЭДЭЭЛЭЛ
0
41
2026/06/18
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
26
2026/06/18
Хугацаат цэргийн алба хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо
Хугацаат цэргийн алба хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо
253
253
2026/06/18
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/18
Отгонтэнгэр хайрхан уулыг тайх ёслолд алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна
Отгонтэнгэр хайрхан уулыг тайх ёслолд алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна
253
253
2026/06/18
Иргэдээс 2026 оны эхний хагас жилд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан санал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны эхний хагас жилд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан санал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
253
253
2026/06/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/15
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
253
253
2026/06/15
“Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”-т өөрчлөлт оруулах тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
“Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”-т өөрчлөлт оруулах тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/06/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/15
ТОДРУУЛГА
ТОДРУУЛГА
253
253
2026/06/15
Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдыг чадавхжуулах сургалт болж байна
Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдыг чадавхжуулах сургалт болж байна
253
253
2026/06/15
Хууль бусаар Монгол Улсын хилээр давуулсан үлэг гүрвэлийн ясыг 20 жилийн дараа эх оронд нь эгүүлэн авчирлаа
Хууль бусаар Монгол Улсын хилээр давуулсан үлэг гүрвэлийн ясыг 20 жилийн дараа эх оронд нь эгүүлэн авчирлаа
253
253
2026/06/15
Хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн олдворуудыг Франц Улсаас эх оронд нь буцаан авч ирлээ
Хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн олдворуудыг Франц Улсаас эх оронд нь буцаан авч ирлээ
253
253
2026/06/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/15
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ДХИС-ийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ДХИС-ийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа
253
253
2026/06/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/15
“Цагдаагийн ахмадын нэг өдөр” өдөрлөг зохион байгуулагдлаа
“Цагдаагийн ахмадын нэг өдөр” өдөрлөг зохион байгуулагдлаа
253
253
2026/06/15
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам
253
253
2026/06/09
“Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны болон жолоодох эрхийн шалгалт авах, шалгалтын хураамжийн хэмжээ, түүнийг зарцуулах журам”-ын төсөлд саналаа ирүүлнэ үү.
“Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны болон жолоодох эрхийн шалгалт авах, шалгалтын хураамжийн хэмжээ, түүнийг зарцуулах журам”-ын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/06/09
“Дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тооцох журам”-д өөрчлөлт оруулах тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
“Дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг тооцох журам”-д өөрчлөлт оруулах тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
253
253
2026/06/09
Эрүүгийн хуулиас...
Эрүүгийн хуулиас...
253
253
2026/06/15
Монгол Улсын Ерөнхийлөгч байгаль орчны салбарын төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч байгаль орчны салбарын төлөөлөлтэй уулзлаа
253
253
2026/06/15
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газраас 2026 оны 05 дугаар сарын байдлаар хийсэн хяналт шалгалтын товч мэдээлэл
253
253
2026/06/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
253
253
2026/06/15
“Цагдаагийн алба хаагчдыг кибер аюулгүй байдлын чиглэлээр чадавхжуулах хөтөлбөр” зохион байгуулагдаж байна
“Цагдаагийн алба хаагчдыг кибер аюулгүй байдлын чиглэлээр чадавхжуулах хөтөлбөр” зохион байгуулагдаж байна
253
253
2026/06/15
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад улсын академи, их, дээд сургуулиудад суралцаж байгаа алба хаагч, суралцагчдын судалгаа
253
253
2026/06/08
Байгаль орчны салбарын нэгдсэн зөвлөгөөн боллоо
Байгаль орчны салбарын нэгдсэн зөвлөгөөн боллоо
253
253
2026/06/15
ЦДЦБ-ын 2026 оны 06 дугаар сарын шинэчлэгдсэн төсөв
253
253
2026/06/08
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны II улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2026 оны II улиралд дотоод аудитын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан
253
253
2026/06/15
МЭДЭЭЛЭЛ
МЭДЭЭЛЭЛ
0
41
2026/06/18
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
26
2026/06/18
Хугацаат цэргийн алба хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо
Хугацаат цэргийн алба хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо
0
33
2026/06/18
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
24
2026/06/18
Отгонтэнгэр хайрхан уулыг тайх ёслолд алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна
Отгонтэнгэр хайрхан уулыг тайх ёслолд алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна
0
30
2026/06/18
Иргэдээс 2026 оны эхний хагас жилд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан санал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
Иргэдээс 2026 оны эхний хагас жилд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах албан тушаалтанд гаргасан санал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
0
150
2026/06/15
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
108
2026/06/15
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
0
124
2026/06/15
“Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”-т өөрчлөлт оруулах тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
“Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”-т өөрчлөлт оруулах тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү.
0
195
2026/06/12
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
Хоногийн нөхцөл байдлын тоон мэдээ
0
103
2026/06/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос