“Хөгжмийн гайхамшигт ертөнцөөр аялцгаая” тоглолт зохион байгуулагдаж байна
Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулан Урьдчилан сэргийлэх албаны “Сүлд” чуулгаас “Хөгжмийн гайхамшигт ертөнцөөр аялцгаая” тоглолтыг хүүхэд, багачууддаа зориулан зохион байгуулж байна.
Энэхүү тоглолт нь хүүхэд, багачууд болон иргэдэд киноны хөгжмийн бүтээлээр дамжуулан хөгжмийн суурь мэдлэг олгох, урлагийн боловсрол, гоо зүйн хүмүүжил, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.
Тоглолт 2026 оны 05 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд 10:00, 15:00 цагт “Сүлд” чуулгын концертын танхимд болно.
Тоглолтын үеэр “Super Mario 3D World”, “Zootopia”, “Toy Story”, “Frozen”, “Mulan”, “Naruto” зэрэг дэлхийн алдартай кино, хүүхэлдэйн киноны хөгжмийн бүтээлүүдийг “Сүлд” чуулгын уран бүтээлчид толилуулж байна.
Та бүхнийг хүүхэд, багачуудаа дагуулан хүрэлцэн ирж, өргөнөөр оролцоорой.




100 жил