Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд генералууд мод тарилаа
2026-05-22 18:46:00
5
Монгол Улсад цэргийн дээд "Генерал" цол олгож эхэлсний 82 жилийн ойг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын генералууд өнөөдөр /2026.05.22/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Генералуудын төгөл”-д мод тарилаа.
“Генералуудын төгөл”-ийг 2016 онд байгуулсан бөгөөд түүнээс хойш төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын генерал цол хүртсэн удирдах бүрэлдэхүүн жил бүр мод тарьж, төглийг өргөжүүлсээр ирсэн юм.
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү үйл ажиллагаа нь байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой.


100 жил