en

Цагдаагийн дэслэгч Н.Энхнаран: Энхийг сахиулах ажиллагаанд оролцох боломж олгосон хамт олон, гэр бүлдээ баярлалаа

2020-03-08 18:58:00
7757

Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шуурхай удирдлагын 102-н хэлтсийн, мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэслэгч Нямдэлэгийн Энхнаран нь 2018 онд Монгол улсад зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах Олон улсын таеквондогийн 9 дахь удаагийн тэмцээнд  тулааны 72кг жинд мөнгөн медаль хүртэж байсан түүхтэйгээр өмнө нь бид нийтэлж байсан. Тэрээр 2005 оноос Олон улсын таеквондогоор хичээллэж эхлэн, спортын мастер, хар бүс нэг дантай тамирчин юм.

Тэрээр Хойд Судан Улсын Дарфур мужид НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс  UNAMID-ын мандатын дагуу Цагдаагийн зөвлөх гэдэг албан тушаалд үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр цахимаар холбогдож ярилцлаа.

Манай цагдаагийн байгууллагаас  эмэгтэй алба хаагчид Энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцож  байгаа нь бид бүхний бахархлыг төрүүлсээр байна. Өнөөдөр та хэрхэн ажиллаж байна? 

Юуны өмнө нийт эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн  баярын мэндийг алсын Африк тивээс дэвшүүлье. Миний хувьд НҮБ, Африкын холбооны хамтарсан Дарфур дахь энхийг дэмжих ажиллагаанд томилогдож ирээд 9 сар болж байгаа юм.  Судан Улсын Дарфур мужын хойд хэсэгт байрлах Тавилла суурин дах НҮБ-ын баазад ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн програм хангамж хариуцсан инженер, цагдаагийн хошууч Н.Даваажавын хамт UNAMID-ын мандатын дагуу Цагдаагийн зөвлөх гэдэг албан тушаалд үүрэг гүйцэтгэж байна.

 

Би Хойд Судан улсын нийслэл Хартум хотноо 2019 оны 5 сарын 25-ны ирж UNAMID ажилгааны төв байранд нөхцөл байдалтай танилцаж, бүртгүүлж, тус ажиллагааны албан ёсны оролцогч /цагдаагийн бие даасан зөвлөх/-ийн үнэмлэх авсанаар ерөнхийдөө ажил минь эхэлсэн. Ажилгааны төв штабт Элфаширт ирж ажилгааны үеийн нөхцөл байдал, аюулгүй байдлыг хангаж ажиллах, нутгийн иргэдтэй харилцах арга, тактик, тэдний зан заншил, шашин шүтлэг, соёлын талаар болон ажилгаатай холбоотой өдөр тутмын ажил, ахуйн нөхцөл, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, аливаа өөрт тулгарсан хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зэрэг зайлшгүй мэдэх сургалтуудад хамрагдсан.

Үүрэг гүйцэтгэж буй газар орны хувьд мөргөлдөөны дараах бүс нутагт тулгардаг хүний, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн зөрчил ихтэй, хүч хэргэлсэн гэмт хэргийн тоон үзүүлэлт хүн амтай нь харьцуулж тооцоход харьцангуй өндөр, иргэд нь цагдаа, эмнэлэг, төрийн захиргаа, газрын асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг төрийн үйлчилгээнээс харьцангуй хол, хөндий, хүнсний болон цэвэр усны хомсдолын эрсдлийн түвшин өндөр зэрэг асуудлууд шийдвэрлэгдээгүй байна.

Бид UNAMID-ын мандатын дагуу газар тариалангийн бүс, гудамж талбайд дундын болон ойрын зайн эргүүлийн үүрэг гүйцэтгэж иргэд, төрийн ба төрийн бус болон нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагч нартай уулзаж аюулгүй байдлын үнэлгээ хийх, тэдэнд тулгамдаж буй хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангахтай холбоотой мэдээлэл цуглуулж төв штаб руугаа дамжуулж ажилладаг. Ажиллах явцдаа НҮБ-ын ажиллагаатай холбоотой гаргасан дүрэм, журмуудыг биелүүлж ажиллаж байгаа бөгөөд одоогоор ажил, амьдрал хэвийн байна.

Тамирчин хүний хувьд энд зохион байгуулагдаж байгаа уралдаан тэмцээнд хэрхэн амжилттай оролцож байна вэ? 

2020 оны 3 сарын 7-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Дарфур дахь нийт үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа, цэргийн энхийг сахиулачдын дунд зохион байгуулсан 12 км-ын минни марафон тэмцээн амжилттай болж, миний бие алтан медаль, цомоор шагнагдсан амжилт гаргасан мэдээг дуулгахад таатай байна. Медалиа гардан авах тэрхэн агшинд эргэн хараад эх орондоо шагнал гардан аваад хэлдэг ёсоор, өөрийн эрхгүй “Монгол улсынхаа төлөө зүтгэе” гэж хэлсэн. Энэ үед л Монгол улс тэр дундаа цагдаагийн байгууллагын алба хаагч гэдгээрээ өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрсөн. Энэ л тамирчин хүн болсоны хамгийн сайхан мэдрэмж юм даа.

 

 

ШИНЭ МЭДЭЭ
“Өнөөдөр сонго, Маргаашийг хамтдаа бүтээцгээе” уриатай нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж байна
“Өнөөдөр сонго, Маргаашийг хамтдаа бүтээцгээе” уриатай нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж байна
0
291
2025/05/23
Алба хаагчдыг чадавхжуулах сургалт болж байна
Алба хаагчдыг чадавхжуулах сургалт болж байна
0
60
2025/05/23
Автобаазаас мэдээлж байна
Автобаазаас мэдээлж байна
253
253
2025/05/21
Барилгын ажил хийж байгаад дахин нэг иргэн унаж, амь насаа алджээ
Барилгын ажил хийж байгаад дахин нэг иргэн унаж, амь насаа алджээ
253
253
2025/05/20
Эрдэм шинжилгээний хурал боллоо
Эрдэм шинжилгээний хурал боллоо
253
253
2025/05/16
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан”, “Цагдаа жолооч” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан”, “Цагдаа жолооч” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
253
253
2025/05/16
Цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ
Цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ
253
253
2025/05/16
Бага насны хүүхэд нохойд хазуулж, гэмтжээ
Бага насны хүүхэд нохойд хазуулж, гэмтжээ
253
253
2025/05/15
Сэтгэл зүйчдийн нэгдсэн зөвлөгөөн болж байна
Сэтгэл зүйчдийн нэгдсэн зөвлөгөөн болж байна
253
253
2025/05/15
Мэдээлэл, судалгааны алба хаагч нарын нэгдсэн сургалт эхэллээ
Мэдээлэл, судалгааны алба хаагч нарын нэгдсэн сургалт эхэллээ
253
253
2025/05/15
Сэргийлэгч хүү, Зөвлөгч охин
Сэргийлэгч хүү, Зөвлөгч охин
253
253
2025/05/12
“Үр дүнд суурилсан удирдлагын манлайллыг хэвшүүлэх нь” арга хэмжээ зохион байгууллаа
“Үр дүнд суурилсан удирдлагын манлайллыг хэвшүүлэх нь” арга хэмжээ зохион байгууллаа
253
253
2025/05/09
“Зөв дадал-Эрүүл бие” өдөрлөг зохион байгуулагдаж байна
“Зөв дадал-Эрүүл бие” өдөрлөг зохион байгуулагдаж байна
253
253
2025/05/09
"Мөрдөгч, прокуророос томилсон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргахад тулгарч буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо
253
253
2025/05/09
Процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байна
Процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байна
253
253
2025/05/06
“Хамтдаа шийдье” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна
“Хамтдаа шийдье” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна
253
253
2025/05/06
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Цэрэндорж Европын орнуудыг унадаг дугуйгаар тойрч байна
Ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Д.Цэрэндорж Европын орнуудыг унадаг дугуйгаар тойрч байна
253
253
2025/05/02
“Хүний аюулгүй байдал үндэсний аюулгүй байдлын тулгуур хэсэг болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“Хүний аюулгүй байдал үндэсний аюулгүй байдлын тулгуур хэсэг болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
253
253
2025/05/06
Пауэрлифтингийн тэмцээнд амжилттай оролцож, тэргүүллээ
Пауэрлифтингийн тэмцээнд амжилттай оролцож, тэргүүллээ
253
253
2025/05/06
Оросын Холбооны Улсад тэтгэлгээр суралцуулна
Оросын Холбооны Улсад тэтгэлгээр суралцуулна
253
253
2025/04/30
Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний 81 жилийн ой тохиож байна
Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний 81 жилийн ой тохиож байна
253
253
2025/04/28
“Генерал” гэрэлт самбар, ногоон төгөл байгуулна
“Генерал” гэрэлт самбар, ногоон төгөл байгуулна
253
253
2025/04/27
Хиймэл оюунд суурилсан
Хиймэл оюунд суурилсан "meduulegAl" технологийн системийг мөрдөн шалгах ажилд ашиглаж байна
253
253
2025/05/13
“Хүний эрхийн тухай ярилцъя” хэлэлцүүлэг боллоо
“Хүний эрхийн тухай ярилцъя” хэлэлцүүлэг боллоо
253
253
2025/05/13
Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв процессын дахин инженерчлэл хийлээ
Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв процессын дахин инженерчлэл хийлээ
253
253
2025/04/27
“Цагдаа”,
“Цагдаа”, "Цагдаа жолооч", “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтын төгсөлтийн үйл ажиллагаа боллоо
253
253
2025/04/27
“Генерал танхим” нээлтээ хийлээ
“Генерал танхим” нээлтээ хийлээ
253
253
2025/04/27
“Үндэстэн дамнасан аюул заналхийллийн эсрэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
“Үндэстэн дамнасан аюул заналхийллийн эсрэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
253
253
2025/04/27
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2025/04/23
Тушаалын төсөлд саналаа ирүүлнэ үү
253
253
2025/04/23
“Өнөөдөр сонго, Маргаашийг хамтдаа бүтээцгээе” уриатай нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж байна
“Өнөөдөр сонго, Маргаашийг хамтдаа бүтээцгээе” уриатай нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж байна
0
291
2025/05/23
Алба хаагчдыг чадавхжуулах сургалт болж байна
Алба хаагчдыг чадавхжуулах сургалт болж байна
0
60
2025/05/23
Автобаазаас мэдээлж байна
Автобаазаас мэдээлж байна
0
52
2025/05/21
Барилгын ажил хийж байгаад дахин нэг иргэн унаж, амь насаа алджээ
Барилгын ажил хийж байгаад дахин нэг иргэн унаж, амь насаа алджээ
0
319
2025/05/20
Эрдэм шинжилгээний хурал боллоо
Эрдэм шинжилгээний хурал боллоо
0
625
2025/05/16
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан”, “Цагдаа жолооч” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
“Цагдаа”, “Хамгаалалтын ажилтан”, “Цагдаа жолооч” мэргэжил олгох сургалтад суралцаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг урьж байна
0
9172
2025/05/16
Цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ
Цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ
0
134
2025/05/16
Бага насны хүүхэд нохойд хазуулж, гэмтжээ
Бага насны хүүхэд нохойд хазуулж, гэмтжээ
0
69
2025/05/15
Сэтгэл зүйчдийн нэгдсэн зөвлөгөөн болж байна
Сэтгэл зүйчдийн нэгдсэн зөвлөгөөн болж байна
0
460
2025/05/15
Мэдээлэл, судалгааны алба хаагч нарын нэгдсэн сургалт эхэллээ
Мэдээлэл, судалгааны алба хаагч нарын нэгдсэн сургалт эхэллээ
0
164
2025/05/15
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос