Эрдэм шинжилгээний хурал боллоо

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 25 жилийн ойг угтан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2025.05.16/ боллоо.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, эрх зүйн орчныг сайжруулах, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн шийдлийг зөв тодорхойлох зорилготой юм.
Хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Эрдэм шинжилгээний хуралдаанаас гарсан зөвлөмж, шийдвэрийг холбогдох байгууллагуудад уламжилснаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ахиц дэвшил гарна гэж дүгнэж байна.