Цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ
2025-05-16 13:32:37
588

Мөрдөн байцаах албанаас цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр /2025.05.16/ зохион байгууллаа.
Ёслолын арга хэмжээнд тус албаны даргын зөвлөлийн гишүүд болон ахмад ажилтнууд, тэдгээрийн ар гэрийнхэн оролцов.
Энэ үеэр Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Б.Энхбат бие бүрэлдэхүүнд хандан сэтгэлийн үгээ хэлсэн юм.
Цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан алба хаагчдад хүндэтгэл үзүүлж, МУСТА дуучин, цагдаагийн хошууч Ц.Амарболд "Мөрдөн байцаагчийн үйлс" дуугаар мэндчилгээ дэвшүүлэв.