Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв процессын дахин инженерчлэл хийлээ
2025-04-25 18:12:00
111

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд чиг үүргийн давхцалыг арилгах, бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв процессын дахин инженерчлэлийг хийлээ.
Тус ажлын хүрээнд ерөнхий, үндсэн, дэд чиг үүргүүдийн тодорхойлж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран зөвлөх үйлчилгээ авч ажиллав.
Цаашид эдгээр тодорхойлсон үйл ажиллагааны процессыг Цагдаа, дотоодын Сургалтын нэгдсэн төвийн удирдлага, алба хаагчид улам боловсронгуй болгох, шинэчлэн сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр манлайлан ажиллах зорилтыг тавьжээ.