ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ  

2017 оны 06 сарын 21 өдөр                                                          Дугаар A/122                                                                       Улаанбаатар хот

  

Дүрэм батлах тухай

Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. “Олон нийтийн цагдаагийн дүрэм, түүнд тавигдах шаардлага, гэрээний загвар”-ыг хавсралтаар баталсугай.
2. Дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийтийн хэв журам хамгаалах газар /цагдаагийн хурандаа Б.Ганзориг/-т тус тус үүрэг болгосугай. 
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга /цагдаагийн хурандаа М.Лувсандорж/-д даалгасугай.
4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 568 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
5. Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

                        ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА                              Ө.ЭНХТӨР

Цагдаагийн ерөнхий газрын даргын
2017  оны 06 дугаар сарын 21 –ны
өдрийн A/122 дугаар  тушаалын

                                                                                                    

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙНДҮРЭМ 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ дүрмээр олон нийтийн цагдаагийн эрх зүйн байдал, түүнд тавигдах шаардлагыг тодорхойлж, олон нийтийн цагдаагийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд оролцохтой холбогдон үүссэн харилцааг зохицуулна.

1.2.Олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд оролцох чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр ажиллаж буй 20 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байна.

1.3.Олон нийтийн цагдаа хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, бусад хууль тогтоомж болон түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичиг, энэ дүрмийг дагаж мөрдөнө.

1.4.Олон нийтийн цагдаагаар хууль, дүрэм, гэрээгээр хүлээлгэсэн үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

1.5.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь олон нийтийн цагдаад олгох хууль, эрх зүйн болон харилцааны ур чадвар эзэмшүүлэх холбоо, хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх чиглэлийн сургалтыг сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, бусад төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж болно.

1.6.Олон нийтийн цагдаагийн урамшил, бусад шаардагдах зардлыг тухайн шатны Засаг дарга Цагдаагийн албаны тухай хуулийн 63.8-д заасны дагуу санхүүжүүлнэ.

Хоёр. Олон нийтийн цагдаагийнүйл ажиллагааны чиглэл

2.1.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хүн амын нягтрал, газар нутгийн онцлог, эрүү, хэв журмын нөхцөл байдалд тулгуурлан олон нийтийн цагдааг Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллуулна.

2.2.Олон нийтийн цагдаа нь Цагдаагийн албаны тухай хуулийн 63.10-д зааснаас гадна дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллана. Үүнд:

2.2.1.хариуцсан нутаг дэвсгэрийн аж ахуй нэгж, байгууллага, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй газар, этгээдийн талаар судалгааг хийж, цагдаагийн байгууллагыг мэдээллээр хангах;

2.2.2.захиргааны хяналтад байгаа этгээдтэй ажиллах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах;

2.2.3.байгаль орчныг хамгаалах, жуулчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээнд оролцох;

2.3.Олон нийтийн цагдаагаар ажиллах иргэн цагдаагийн байгууллагын сургалтад хамрагдсаны дараа Цагдаагийн албаны тухай хуулийн 63.8-д заасан таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, холбоо, нэг бүрийн, хамгаалах тусгай хэрэгслийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь тавьж олгоно.

2.4.Олон нийтийн цагдаа нь энэ дүрмийн 2.4-д заасан таних тэмдэг, хөдөлмөр аюулгүй байдлын тусгай хувцас, нэг бүрийн, хамгаалах тусгай хэрэгслийг зөвхөн албан үүргээ гүйцэтгэх үедээ хэрэглэнэ.

2.5.Олон нийтийн цагдаагийн үнэмлэхийг Цагдаагийн төв байгууллагын даргын баталсан загварын дагуу жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны дотор тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага олгоно.

2.6.Олон нийтийн цагдааг үүргээ гүйцэтгэхдээ нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба хаагчаас мэргэжил, арга зүйн зөвлөгөө авч, удирдлага дор ажиллана.

2.7.Олон нийтийн цагдаа үйл ажиллагаандаа тэмдэглэл, илтгэх хуудас бичих, гар зураг үйлдэх, фото зураг авах, дүрс, дууны бичлэг хийх болон бусад аргыг хэрэглэнэ.

2.8.Олон нийтийн цагдаагийн өдөр тутмын үйл ажиллагаанд хариуцсан цагдаагийн алба хаагч хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллана.

2.9.Олон нийтийн цагдаа энэ дүрмийн 2.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код-202, 205, 208, 213, 222, 224, 226,243, 400, 401, 404, 408-д заасан журмын холбогдох заалтыг баримтлан ажиллана.

2.10.Олон нийтийн цагдааг нутаг дэвсгэрийн онцлог, эрүү, хэв журмын нөхцөл байдал, ажлын ачааллыг харгалзан хуульд зааснаас бусад чиглэлээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллуулж болно.

Гурав.Олон нийтийн цагдаад тавигдах шаардлага, түүнийг судлах,томилох, тоог тогтоох

3.1.Олон нийтийн цагдаагаар дор дурдсан шаардлагыг хангасан, 20 нас хүрсэн, ял шийтгэлгүй Монгол Улсын иргэний хүсэлтийг нь үндэслэн, сонгон шалгаруулж, томилно:

3.1.1 бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой;

3.1.2 сэтгэц, эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын сонгон шалгаруулалтад тэнцсэн байх;

3.1.3 энэ дүрмийн 2.3-д заасан сургалтад хамрагдаж, тэнцсэн байх;

3.1.эрх зүйч мэргэжилтэй, цэргийн алба хаасан нь давуу байдал болно.

3.2.Олон нийтийн цагдаагаар ажиллах иргэний хүсэлтийг үндэслэн энэ дүрмийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага судалгаа хийнэ.

3.3.Сургалтад хамрагдаж тэнцсэн иргэнийг сум, дүүргийн Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн томилох шийдвэр гаргаж, хөдөлмөрийн гэрээ /Загвар 1/ байгуулна.

3.4.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Иргэний зөвлөлтэй зөвшилцөн жил бүрийн 11 дүгээр сард багтаан дараа онд ажиллуулах олон нийтийн цагдаагийн орон тоо, шаардагдах төсвийн саналыг иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлж, батлуулна.

Дөрөв.Сургалт

4.1.Олон нийтийн цагдаагаар ажиллах иргэнд дараахь чиглэлээр сургалт зохион байгуулна.

4.1.1.хууль, эрх зүй, хүний эрхийн мэдлэг олгох;

4.1.2.харилцааны соёл;

4.1.3.биеийн хүч хэрэглэх;

4.1.4.холбооны хэрэгсэл ашиглах;

4.1.5.нэг бүрийн, хамгаалах тусгай хэрэгсэл болон хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас өмсөж, хэрэглэх.

4.2.Олон нийтийн цагдааг сургаж, дадлагажуулах үүргийг цагдаагийн байгууллага хүлээнэ.

4.3.Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Сургалтын нэгдсэн төв боловсруулж, Цагдаагийн төв байгууллагын дарга батална.

4.4.Сургалтад хамрагдсан боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалтад ороогүй иргэнийг өөрийн хүсэлт, холбогдох материалыг нь үндэслэн Сургалт зохион байгуулсан газрын удирдлагын шийдвэрээр давтан шалгалтад оруулж болно.

4.5.Олон нийтийн цагдааг мэргэшүүлэх, давтан, чадавхжуулах сургалтад хамруулах ажлыг Сургалтын нэгдсэн төв болон бүсийн сургалтын төв нь тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулна.

Тав. Олон нийтийн цагдаагийнажлын үр дүнг үнэлэх, дүгнэх

5.1.Ажил дүгнэх үзүүлэлт, аргачлалыг Нийтийн хэв журам хамгаалах газрын даргын саналыг харгалзан Цагдаагийн төв байгууллагын батална.

5.2.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага олон нийтийн цагдаагийн дүрэм, гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт, ажлын тайланг сар бүр Засаг даргад хүргүүлнэ.

5.3.Олон нийтийн цагдаа нь хуульд заасан зөрчилд торгохшийтгэл оногдуулахдаа цагдаагийн байгууллагаас олгосон торгуулийн хуудас ашиглах бөгөөд Сангийн сайд, Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын хамтарсан 2013 оны 179/А/171/А/64/А/225 дугаар тушаалд зааснаар цагдаагийн байгууллага нь торгуулийн хуудсыг олгох, тайлан тооцоо хийх алба хаагчийг томилон ажиллуулна.

5.4.Олон нийтийн цагдаагийн шийдвэрлэсэн зөрчлийг Цагдаагийн байгууллагын нэгдсэн системийн зөрчлийн санд тухай бүр оруулж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага хяналт тавина.

Зургаа. Олон нийтийн цагдаагийн үүргээ биелүүлэх баталгаа

6.1.Олон нийтийн цагдаагийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж туслалцаа үзүүлж, хамтран ажиллана.

6.2.Олон нийтийн цагдаагийн хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь санаатай саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан олон нийтийн цагдаа, түүний гэр бүлийн гишүүдийг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн этгээдэд эрүүгийн болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

6.3.Олон нийтийн цагдаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэх баталгаагаар хангагдана.

6.4.Олон нийтийн цагдаа албан үүрэг гүйцэтгэх үедээ хот суурин доторх нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлыг нутгийн өөрөө удирдах байгууллагад уламжлан шийдвэрлүүлж болно.

6.5.“Цагдаагийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах тусгай шаардлага, шалгуур үзүүлэлт”-ийг ханган 2 буюу түүнээс дээш жил үр дүнтэй ажилласан олон нийтийн цагдааг цагдаагийн алба хаагчаар томилогдон ажиллахад давуу тал болно.

6.6.Ажилдаа идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажилласан, онцгой үүрэг гүйцэтгэсэн олон нийтийн цагдааг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйл, бусад хууль, журамд заасны дагуу шагнал урамшууллыг олгоно.

6.7.Олон нийтийн цагдаагийн ажлын үр дүнг харгалзан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 133-д зааснаар тухайн байгууллагын оны хөдөлмөрийн тэргүүний болон ажил мэргэжлийн аварга ажилтнаар шалгаруулж болно.

6.8.Олон нийтийн цагдаагийн тухайн жилийн үйл ажиллагааны төсвөөс эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд 1 удаа хамрагдахад шаардагдах зардлыг шийдвэрлэж болно.

Долоо.Олон нийтийн цагдаа үйлчлүүлэгчтэй харилцахадбаримтлах шаардлага

7.1.Олон нийтийн цагдаа нь:

7.1.1.иргэнтэй харилцахдаа “Сайн байна уу. ...........аймаг /дүүрэг/-ийн цагдаагийн газар /хэлтэс/-ын олон нийтийн цагдаа...................байна. Танд юугаар туслах вэ?” гэж яриагаа эхлүүлэх;

7.1.2.эелдэг, оновчтой, албаны үг хэллэгээрхүндэтгэлтэй байдлаар харилцах;

7.1.3.үйлчлүүлэгчийн үг яриаг нь анхааралтай, таслалгүй хүлээцтэй сонсох;

7.1.4.үйлчлүүлэгчийн зорилгыг ойлгож, түүнийг хуулийн хүрээнд биелүүлэх талаар санаачилга гаргаж ажиллах;

7.1.5.цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийг тайлбарлан өгөх;

7.1.6.асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд бүрэн шийдвэрлэх буюу өөрийн эрх, үүрэгт хамааралгүй асуудлыг холбогдох алба, газар, хэлтэс, алба хаагчид хандаж шийдвэрлүүлэхийг тайлбарлаж, шаардлагатай тохиолдолд хүргэж өгөх;

7.1.7.өөрийн буруутай үйл ажиллагаанаас алдаа гаргасан тохиолдолд буруугаа хүлээн уучлал хүсч, түүнийгээ засах талаар шаардлагатай арга хэмжээг авах;

7.1.8.үйлчлүүлэгчийн зүгээс тааламжгүй харьцсан ямар ч тохиолдолд тэвчээртэй, тайван байж, сэтгэл хөдлөлийн огцом өөрчлөлтийг илэрхийлэхгүй байх.

Найм.Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагааны хязгаарлалт

8.1.Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаанд дараах хязгаарлалт тогтооно. Үүнд:

8.1.1.албан үүргээ гүйцэтгэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхах;

8.1.2.хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад аливаа нэг нам, эвсэл, холбооны үйл ажиллагааг дэмжсэн, сурталчилсан үйл ажиллагаа явуулах;

8.1.3.албан үүргээ биелүүлсэнтэйгээ холбогдуулан иргэн, хуулийн этгээдээс шан харамж, хандив, тусламж авах;

8.1.4.албан үүргээ гүйцэтгэхдээ согтуурах, мансууруулах бодис хэрэглэх, ажлын байраа дур мэдэн орхиж явах, хууль, дүрэм, гэрээнд заагдсанаас өөр ажил үүрэг гүйцэтгэх;

8.1.5.холбоо, нэг бүрийн, хамгаалах тусгай хэрэгслийг үүрэг гүйцэтгэхээс бусад үед биедээ авч явах, хэрэглэх, бусдад шилжүүлэх, хараа хяналтгүй орхих;

8.1.6.ажиллаж байгаа байгууллага, түүний удирдлага болон үйлчлүүлэгч, олон нийтийн хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аливаа байдал гаргах;

8.1.7.үйлчлүүлэгтэй харилцахдаа өөр хүмүүстэй ярих, анхаарлаа өөр зүйлд хандуулах, өөр тийш харж ярих, шалтгаангүйгээр хүлээлгэх, тэдний тавьсан асуултад үндэслэлгүйгээр хариулахаас татгалзах зэргээр бүдүүлэг зан авир гаргах;

8.1.8.ажил үүргийн дагуу олж авсан үйлчлүүлэгчийн хувийн болон бизнесийн нууцтай холбоотой мэдээллийн талаар бусдад ярих, тарааж дэлгэрүүлэх, урвуулан ашиглах;

8.1.9.ажил төрөлд холбогдолтой мэдээллийг нуун дарагдуулах, худал мэдээлэл өгөх буюу удирдлагаас шийдвэр гаргахад аливаа байдлаар саад учруулж, цаг алдагдуулах;

8.1.10.олон нийтийн цагдаагийн хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцастай буюу үүрэг гүйцэтгэж байхдаа олон нийт, үйлчилгээний газарт тамхи татах, зохисгүй үйлдэл  гаргахгүй байх.

Ес.Бусад

9.1.Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг, зөрчил гаргасан үндэслэлээр олон нийтийн цагдаатай байгуулсан гэрээ цуцалсан бол түүнийг хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

9.2.Энэ дүрмийн хэрэгжилтэд Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газар, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана.

9.3.Олон нийтийн цагдаа энэ дүрмийн 9.1-д заасан үндэслэлээр болон гэрээг хугацааны өмнө цуцалсан тохиолдолд түүнд тавьж олгосон хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас, холбооны, нэг бүрийн, хамгаалах хэрэгслийг хурааж, эдэлгээний хугацаа дуусаагүй үнийн зөрүүг нөхөн төлүүлнэ.

9.4.Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагааны талаарх гомдлыг цагдаагийн байгууллага холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шалгаж шийдвэрлэнэ.

9.5.Олон нийтийн цагдаагийн бүртгэл, судалгааг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, нэгдсэн тоо бүртгэлийг Нийтийн хэв журам хамгаалах газар, сангийн үйл ажиллагааг хэвийн байлгах ажлыг Мэдээлэл технологи, холбооны төв тус тус хариуцана.  

9.6.Олон нийтийн цагдаагийн хүний нөөцийн асуудлыг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын хүний нөөц, сургалтын ажил хариуцсан нэгж, алба хаагч хариуцна.

9.7.Олон нийтийн цагдаагийн хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, холбоо, нэг бүрийн, хамгаалах тусгай хэрэгслийн хадгалалт, хамгаалалтад тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хяналт тавьж, үзлэг тооллого хийж, нөхөн төлбөрийг хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ.           

--оОо— 

Загвар 1 

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААТАЙ БАЙГУУЛАХ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ

2017 оны......дугаар сарын ......-ны өдөр                                                                                                                                                                                               Улаанбаатар хот

                                                       

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ гэрээг нэг талаас нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг төлөөлж.........................................................................................................., нөгөө талаас ....... оны .......дугаар сарын ......-ны өдрөөс олон нийтийн цагдаагаар томилогдсон ............................ овогтой .............................. нар Цагдаагийн албаны тухай хууль, Олон нийтийн цагдаагийн дүрэм зэрэг эрх зүйн актыг үндэслэн харилцан тохирч, энэхүү хөдөлмөрийн гэрээг /цаашид “гэрээ” гэх/ байгуулав.

1.2.Олон нийтийн цагдаа нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Олон нийтийн цагдаагийн дүрэм, Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас өмсөж хэрэглэх журам болон бусад хууль тогтоомж, эрх зүйн актыг мөрдөж, энэ гэрээнд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Хоёр. Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагааны чиглэл 

2.1.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага болон харьяа газар, хэлтсийн /тасаг, хэсгийн/ удирдлага дор гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр ажиллана.

2.2.Дүрэмд зааснаар олон нийтийн цагдаагаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах үйл ажиллагааг салган, дангаар гүйцэтгүүлж болно.

2.3.Олон нийтийн цагдааг нутаг дэвсгэрийн онцлог, эрүү, хэв журмын нөхцөл байдал, ажлын ачааллыг харгалзан хуульд зааснаас бусад чиглэлээр дүрэм, гэрээнд зааснаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллуулж болно.

Гурав.Талуудын эрх

3.1.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын эрх:

3.1.1.Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаанд бүх хэлбэрээр хяналт тавих;

3.1.2.Олон нийтийн цагдааг урамшуулах, шагнах болон хариуцлага хүлээлгэх талаар нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлага, холбогдох байгууллагад санал гаргаж, шийдвэрлүүлэх;

3.1.3.Олон нийтийн цагдаагийн хувийн хэрэгт шаардлагатай материал, баримтыг өөрөөс нь болон холбогдох байгууллагаас гаргуулж авах;

3.1.4. Эргүүл хийх газар, чиглэлийг “Цагдаагийн эргүүл, харуулын дүрэм”-д заасны дагуу тогтоох;

3.1.5.Олон нийтийн цагдаатай гэрээ цуцалсан тохиолдолд түүнд тавьж олгосон хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, нэг бүрийн, хамгаалах тусгай хэрэгслийг хураан авах;

3.1.6.Гэрээ цуцлагдсан иргэн хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцасны эдэлгээний үнийн зөрүү төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хуульд зааснаар харьяа шүүхэд хүсэлт гарган асуудлыг шийдвэрлүүлэх;                  

3.1.7.Олон нийтийн цагдаа нь албаны үнэмлэх, хангалтаар тавьж олгосон хувцас, нэг бүрийн, хамгаалах тусгай хэрэгслийг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн төлүүлэх;

3.1.8.Олон нийтийн цагдаагаас гаргасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авч 14 хүртэлх хоногийн чөлөө, урамшуулал олгох эсэхийг шийдвэрлэх;

3.1.9.Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, сунгах, цуцлах талаар санал гаргах;

3.1.10.Хууль, дүрэм, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, зохих ёсоор гүйцэтгээгүй, чөлөө, зөвшөөрөлгүй ажил тасалсан, хариуцлага алдсан олон нийтийн цагдаагийн урамшууллыг хасах, олгохгүй байх;

3.1.11.Олон нийтийн цагдааг батлагдсан хуваарь, төлөвлөгөөний дагуу мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх сургалтад хамруулах.

3.2. Олон нийтийн цагдаагийн эрх:

3.2.1.Хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл хийх, гэмт хэрэг, зөрчлийн газар, ул мөрийг хамгаалах;

3.2.2.Шаардлагатай хүний баримт бичгийг шалгаж, оршин суугаа газрын хаягийг тогтоох;

3.2.3.Хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих;

3.2.4.Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, хуульд заасан бол зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл оногдуулах;

3.2.5.Хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах;

3.2.6.Нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох;

3.2.7.хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, Цагдаагийн албаны тухай хуулийн 51.1.1, 51.1.3, 51.1.4, 51.1.5-д заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх;

3.2.8.Хариуцсан нутаг дэвсгэрийн аж ахуй нэгж, байгууллага, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй газар, этгээдийн талаар судалгааг хийж, цагдаагийн байгууллагыг мэдээллээр хангах;

3.2.9.Захиргааны хяналтад байгаа этгээдтэй ажиллах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;

3.2.10.Байгаль орчныг хамгаалах, жуулчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээнд оролцох;

3.2.11.Хууль тогтоомжид заасан бусад эрх эдлэх.

Дөрөв. Талуудын хүлээх үүрэг 

4.1. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын хүлээх үүрэг:

4.1.1.Олон нийтийн цагдаагийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллах;

4.1.2.Үүрэг гүйцэтгэж байгаа олон нийтийн цагдаад шаардлагатай тохиолдолд холбооны болон нэг бүрийн, хамгаалах тусгай хэрэгсэл тавьж олгон ашиглалтад  хяналт тавих;

4.1.3.Тухайн нутаг дэвсгэрт олон нийтийн цагдаагаар ажиллаж байгаа болон ажиллахаар хүсэлт гаргаж судлагдсан иргэдийн мэдээллийг санд шивж оруулах,  хувийн хэрэг бүрдүүлж, хөтлөх, баяжилт хийх ажлыг хүний нөөцийн мэргэжилтэн хариуцан хийх;

4.1.4.Олон нийтийн цагдааг нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллагатай хамтран мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах;

4.1.5.Олон нийтийн цагдаагийн ажлын үр дүнг сар тутам дүгнэх, шагнаж урамшуулах, урамшууллыг нэмэгдүүлэх, хасах саналыг нутгийн өөрөө удирдах байгууллагад хүргэх;

4.1.6.Олон нийтийн цагдааг зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд өдрийн 8 цагаас илүүгүйгээр үүрэг гүйцэтгүүлэхгүй байх, дангаар нь ажиллуулахгүй байх;

4.1.7.Олон нийтийн цагдаагийн урамшуулал, бусад шаардагдах санхүүжилтийг тухайн Аймаг, нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардлаас шийдвэрлүүлэх;

4.1.8. Олон нийтийн цагдаагийн ажилдаа ирэх, буцах үед хөдөлмөр аюулгүй байдлын тусгай хувцсыг нь хэрэглүүлэхгүй байх үүднээс тусгайлсан өрөө, шүүгээ зэрэг эд зүйлсээр хангах асуудлыг шийдвэрлэх;

4.1.9. Олон нийтийн цагдаагийн ажлын байр буюу ажиллах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр саналыг нутгийн өөрөө удирдах байгууллагад танилцуулан шийдвэрлүүлэх, шаардлагатай техник хэрэгслээр хангах.

4.2. Олон нийтийн цагдаагийн хүлээх үүрэг:

4.2.1. Цагдаагийн албаны тухай хуулийн 63.10, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10.2.3-т заасны дагуу архидан согтуурч, нийтийн хэв журмын зөрчил гаргаж байгаа этгээдийн  үйлдлийг нь таслан зогсоох, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн ухаангүй хүнийг эмнэлгийн байгууллага, яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгөх;

4.2.2.Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон аж ахуйн нэгж,төрийн болон төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа ажилд идэвхтэй оролцох;

4.2.3.Мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх сургалтад хамрагдаж, идэвх санаачлагатай ажиллах;

4.2.4.Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, нэг бүрийн, холбооны болон хамгаалах тусгай хэрэгслийг зөвхөн албан үүргээ гүйцэтгэх үедээ хэрэглэхдээ холбогдох журам, зааврыг мөрдөх;

4.2.5.Олон нийтийн цагдаагийн дүрэм, энэ гэрээнд заасан ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, ажлынхаа үр дүнг сар бүр нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад тайлагнан, дүгнүүлэх;

4.2.6.Нутгийн өөрөө удирдах байгууллага, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дотоод журмыг мөрдөн ажиллах;

4.2.7.Олон нийтийн цагдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах болон бусад үйл ажиллагаа явуулах явцдаа олж мэдсэн төрийн болон хувь хүний мэдээллийн нууцыг задруулахгүй байх;

4.2.8.Олон нийтийн цагдаа нь цагдаагийн албаны нэр хүндийг унагах, гутаахгүй байх, өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан аливаа хохирлыг өөрөө хариуцах;

4.2.9.Онцгой нөхцөл байдал үүссэн, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаас зарласан, түргэн цугларалтын үед нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтан, нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдлага, ажилтнаас үүрэг, чиглэл авч, тэдний удирдлагад үүрэг гүйцэтгэн ажиллах;

4.2.10.Хариуцсан нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл хийх, гэмт хэрэг, зөрчлийн газар, ул мөрийг хамгаалах;

4.2.11.Шаардлагатай хүний баримт бичгийг шалгаж, оршин суугаа газрын хаягийг тогтоох;

4.2.12.Хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих;

4.2.13.Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, хуульд заасан бол зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл оногдуулах;

4.2.14.Хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах;

4.2.15.Нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох;

4.2.16.Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлэх;

4.2.17.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан нөхцөл, хор холбогдлыг олон нийтэд тайлбарлан таниулах;

4.2.18.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, хяналт шалгалтын ажилд хамтран оролцох;

4.2.19.Хариуцсан нутаг дэвсгэрийн харъяалал зөрчиж үйл ажиллагаа явуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ бусдаар гүйцэтгүүлэх, эдлэх эрхээ бусдад шилжүүлэх, давхар ажил эрхлэхгүй байх;

4.2.20.Гэрээ цуцлагдсан тохиолдолд албанаас олгосон хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас, холбоо, нэг бүрийн, хамгаалах тусгай хэрэгслийг хураалгах, эдэлгээний хугацаа дуусаагүй үнийн зөрүүг нөхөн төлөх;

4.2.21.Албаны үнэмлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлын хувцас, хамгаалах хэрэгслийг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн төлөх.

Тав. Ажлын цаг, ажиллах нөхцөл, баталгаа

5.1.Олон нийтийн цагдаа нь өдрийн 8 цагаар үүрэг гүйцэтгэж, шаардлагатай үед уртасгасан цагаар, түүнчлэн шөнийн цагаар дуудагдан ажиллахдаа цагдаагийн албан хаагчийн хамт үүрэг гүйцэтгэн ажиллаж болно.

5.2.Олон нийтийн цагдаа нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд ажиллана. Хэвийн ажиллах нөхцлөөр хангах ажлыг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хариуцна.

5.3.Олон нийтийн цагдаагийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж дэмжлэг үзүүлнэ.

5.4.Олон нийтийн цагдаагийн хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь санаатай саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан олон нийтийн цагдаагийн ажилтан, түүний гэр бүлийн гишүүдийг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн этгээдэд эрүүгийн болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

5.5.Ажилтныг өөр ажилд шилжүүлэх буюу байгуулсан гэрээг цуцлах асуудлыг хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, гэрээнд заасан үүргийн биелэлтийг харгалзан  шийдвэрлэнэ. 

5.6.Олон нийтийн цагдаа хуульд заасан эрхээ эдэлж, үүргээ гүйцэтгэх бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан “Иргэдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэх баталгаа”-гаар хангагдана.

5.7.Ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, нийгмийн халамжийн тухай асуудлыг тухайн шатны Засаг дарга хариуцна.

5.8.Олон нийтийн цагдаагийн ээлжийн амралт олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, нийгмийн халамжийн асуудлыг хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шийдвэрлэнэ.

5.9.Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ээлжийн амралтыг жилд нэг удаа эдэлнэ.

5.10.Олон нийтийн цагдаа нь бэртэж гэмтсэн, амь нас үрэгдсэн тохиолдол бүрт Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269-р тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах бүртгэх дүрэм”-ийн үйлдвэрлэлийн осолд орсон эсэхийг тогтоосны дараа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баталгаа хамаарах эсэхийг шийдвэрлэнэ.

Зургаа. Олон нийтийн цагдааг удирдлагаар хангах, хяналт тавих

6.1.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдлага, хяналт:

6.1.1.Олон нийтийн цагдаагийн өдөр тутмын үйл ажиллагаанд цагдаагийн газар, хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хариуцсан ахлах байцаагч, хэсгийн байцаагч нар хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.

6.1.2.Олон нийтийн цагдаа нь үүрэг гүйцэтгэх үедээ цагдаагийн алба хаагчтай байнгын холбоотой байж, хамтран ажиллаж, харилцан бие биедээ дэмжлэг үзүүлнэ.

6.1.3.Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас, нэг бүрийн, холбооны болон хамгаалах тусгай хэрэгслийг дүрэм, журмын дагуу хэрэглэж байгаад хяналт тавина.

6.1.4.Олон нийтийн цагдаагийн хууль болон дүрмээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, иргэдтэй харьцах харьцаанд хяналт тавина. 

6.1.5.Олон нийтийн цагдаагийн ажлын үйл ажиллагаа, ажлын үр дүнд хяналт тавина. 

6.1.6.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага олон нийтийн цагдаагийн дүрэм, гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт, ажлын тайланг сар бүр Засаг даргад хүргүүлнэ.

Долоо. Олон нийтийн цагдаад олгох урамшил

7.1.Олон нийтийн цагдаагийн урамшлыг гэрээгээр хүлээсэн ажил, үүргийн биелэлтийг үндэслэн гэрээнд заасны дагуу олгоно.

7.2.Аймаг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн .......... оны ........дугаар сарын ......-ны өдрийн ........дугаар тогтоолд заасны дагуу......................................................................................................... төгрөгийн урамшууллыг сар бүр олгоно.

7.3.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаас олон нийтийн цагдаагийн сарын ажлын үр дүнг харгалзан урамшлын хэмжээг тодорхой хувиар нэмэгдүүлэх буюу хасах саналыг Цагдаагийн албаны тухай хуулийн 63.8-д заасны дагуу шийдвэрлүүлнэ.

7.4.Ажилдаа идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажилласан, онцгой үүрэг гүйцэтгэсэн олон нийтийн цагдааг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13.1-д заасан үндэслэл, журмын дагуу урамшуулна.

7.5.Зайлшгүй шаардлагаар нийтээр амрах баярын өдөр болон илүү цагаар, долоо хоногийн амралтын өдөр ажиллуулсан бол ажилласан өдрөөр тооцож нөхөн амраана.

7.6.Олон нийтийн цагдаагийн сар бүр хийсэн ажлын үр дүнг шалгуур үзүүлэлтээр дүгнэж, тавигдах шаардлагад хүрээгүй тохиолдолд урамшууллын хэмжээг хасч болно.

7.7.Сумдад ажиллаж байгаа олон нийтийн цагдаагийн сарын ажлын үр дүнг тухайн сумын хэсгийн төлөөлөгч дүгнэж, урамшлын хэмжээг нэмэгдүүлэх буюу бууруулах саналыг сумын Засаг даргад гаргана.

 

Найм. Гэрээ хүчин төгөлдөр болох, сунгах,

цуцлах, нэмэлт, өөрчлөлт оруулах 

8.1.Гэрээ ньталууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно.

8.2.Гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулна.

8.3.Гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бол гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцож, гэрээнд сунгалт хийсэн тухай тэмдэглэл хийж, албажуулна.

8.4.Гэрээний үр дүн, биелэлтийг харгалзан Олон нийтийн цагдаагийн жил бүр гүйцэтгэх ажлын чиглэл, онцлогт тохируулан шинэчлэн байгуулж, нэмэлт өөрчлөлт оруулж болно.

8.5.Гэрээ байгуулсан эрх бүхий албан тушаалтны санал,шийдвэрээр гэрээний холбогдох зүйл заалтад өөрчлөлт оруулж болно.

8.6.Гэрээний аль нэг тал гэрээ байгуулсанаас хойш гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцлах хүсэлт гаргасан, талууд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж болно

8.7.Олон нийтийн цагдаа дүрэм болон энэ гэрээнд заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй болон иргэдээс гаргасан гомдол батлагдсан, үүрэг гүйцэтгэх хугацаанд, ажлын байранд, эсхүл хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас өмссөн үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, цагдаагийн албаны нэр хүндийг унагасан, гутаасан үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон бол гэрээг цуцална.

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

НУТАГ ДЭВСГЭРИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ,

ЦОЛ                                                                               /ОВОГ, НЭР/

ОЛОН НИЙТИЙН ЦАГДАА:

Гарын үсэг /............................../ ........................ ОВОГТОЙ ........................../

ГЭРЭЭГ ДҮГНЭСЭН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ:

............................................................................................................................................

............................................................................................................................................

ГЭРЭЭГ СУНГАСАН БУЮУ ЦУЦАЛСАН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ:

...........................................................................................................................................

Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос