Үйлчилгээний төрөл: Гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэхийг монгол улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах
Шийдвэрлэх журам: Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-аар зохицуулагдсан.
Хугацаа: Ажлын 5 хоног.
Нөхцөл, шаардлага, бүрдүүлэх материал:
1. Венын конвенцын гишүүн орноос олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхийг Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах
Замын хөдөлгөөний тухай Венын конвенцын гишүүн орноос олгосон, уг конвенцод нийцсэн хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэх бүхий Монгол Улсын болон гадаад улсын иргэн Замын хөдөлгөөний хууль дүрмийн шалгалтад хамрагдахгүйгээр Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг авч болно.
1. Жолоочийн бүртгэлийн маягт бөглөх / Маягтыг өөрийн биеэр ирж үйлчилгээний танхимаас авна/
2. Иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт, түүний хуулбар, эсвэл иргэний үнэмлэхийн лавлагаа
3. Тухайн улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэх эх хувиар, түүний хуулбар, баталгаат орчуулга
4. Цээж зураг 2% /4х6см/
5. Эрүүл мэндийн тодорхойлолт /Харьяалагдах дүүргийн Эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн үзлэгт орж “Эрүүл мэндийн үзлэгийн хуудас ЭММ-34 Б” маягтыг бөглүүлнэ/
6. Жолооны үнэмлэхийн үнэ 12.500 төгрөг тушаасан баримт.
Жич: Гадаад улсын иргэн уг конвенцод нийцсэн, хүчин төгөлдөр үнэмлэхээр Монгол Улсад нэвтэрснээс хойш 1 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодож болно.
2. Венын конвенцын гишүүн бус орноос олгогдсон жолоодох эрхийн үнэмлэхийг Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах
Замын хөдөлгөөний тухай Венын конвенцын гишүүн бус орноос олгосон жолоодох эрхийн үнэмлэх бүхий Монгол Улсын болон гадаад улсын иргэн Замын хөдөлгөөний хууль, дүрмийн 20 асуулт бүхий тестийн шалгалтад хамрагдаж, тэнцсэн тохиолдолд Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг авна.
1. Жолоочийн бүртгэлийн маягт бөглөх / Маягтыг өөрийн биеэр ирж үйлчилгээний танхимаас авна/
2. Иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт, түүний хуулбар, эсвэл иргэний үнэмлэхийн лавлагаа
3. Тухайн улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэх эх хувиар, түүний хуулбар, баталгаат орчуулга
4. Цээж зураг 2% /4х6см/
5. Эрүүл мэндийн тодорхойлолт /Харьяалагдах дүүргийн Эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн үзлэгт орж “Эрүүл мэндийн үзлэгийн хуудас ЭММ-34 Б” маягтыг бөглүүлнэ/
6. Жолооны үнэмлэхийн үнэ 12.500 төгрөг тушаасан баримт.
Тайлбар: Замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг 6 сарын хугацаанд сард 1 удаа хамрагдах боломжтой.
3. Гадаад улсын иргэд Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацааг сунгах, нөхөн авахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
1. Жолоочийн бүртгэлийн маягт бөглөх / Маягтыг өөрийн биеэр ирж үйлчилгээний танхимаас авна/
2. Гадаад паспорт, түүний хуулбар
3. Жолооны үнэмлэхийн үнэ 12.500 төгрөг тушаасан баримт.
Зөвшөөрлийн загвар: Монгол Улсын нэгдэн орсон Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венын конвенцын дагуу дараах дугаарлалтаар мэдээллийг тусгана. Үүнд:
Нүүрэн тал:
1.Эцэг (эх)-ийн нэр;
2.Өөрийн нэр;
3.Төрсөн огноо;
4.(а) Үнэмлэх олгосон огноо;
4.(b) Үнэмлэхийн хүчинтэй байх огноо;
4.(с) Үнэмлэх олгосон байгууллагын нэр, олон улсын QR код ашиглан цахим хэлбэрээр шалгах хаяг;
5.Үнэмлэхийн дугаар;
6.Эзэмшигчийн зураг;
7.Эзэмшигчийн гарын үсэг;
8.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал)-ын хураангуй тэмдэглэл зэргийг Монгол, Англи хэлээр хэвлэнэ.
Ар тал:
1.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал)-ын томьёолол;
2.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) тус бүрийн эрх олгосон огноо;
3.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) тус бүрийн хүчинтэй байх огноо;
4.Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) бүрд хамаарах нэмэлт мэдээлэл болон хязгаарлалт зэрэг мэдээллийг хэвлэнэ.
Төлбөр: 12.500 төгрөг
Төлбөр төлөх дансны мэдээлэл: /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого, Гүйлгээний утга - овог, нэр, регистрийн дугаар/
Зөвшөөрөл олгох, сунгах үндэслэл журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар бүлэг. Зөвшөөрөл олгох, сунгах журам
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар бүлэг. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх хүчингүй болгох.
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар төлөөлөгчийн газар: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа: Эхний удаад тухайн улсын жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацаагаар, сунгаж авахад 10 жил.
Зөвшөөрөл олгосон байгууллагын нэр: Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв.
Зөвшөөрөл олгсон байгууллагын хаяг, утасны дугаар: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 1-р хэсэг хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж Хүсний 50 дугаар дэлгүүрийн өргөтгөлийн байр. Утас: 70191515
Зөвшөөрөл хариуцсан албан тушаалтны нэр, утасны дугаар: Ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа В.Балжинням 80736363