en

Үйлчилгээний төрөл: Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх
Шийдвэрлэх хууль, журам: Галт зэвсгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь заалт, Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 468,А/268 дугаар хамтарсан тушаалын хавсралт заасан шаардлага хангаагүй бол татгалзах үндэслэл болно.
Шийдвэрлэх хугацаа: ажлын 10 хоног
Бүрдүүлэх бичиг баримт:
1. Зөвшөөрөл хүссэн албан бичиг
2. Спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллагын  санал,  дүгнэлт
3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
4. Үйл ажиллагаа эрхлэх  спорт-буудлагын холбооны /практик,  таваг,  тулгуурт,  эйрсофт, биатлон г.м/ талаарх танилцуулга
5. Спорт-сургалтын зориулалтаар ашиглах шаардлага хангасан буудлага үйлдэх Байгууламж /тир/-ийн байршил, зураг, холбогдох материал
6. Өөрийн  эзэмшил,  өмчлөлд  байгаа  галт  зэвсгийн  нэр,  төрөл, үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичгийн хуулбар, сумны төрөл, тоо
7. Галт зэвсэг хадгалах байрны дотоод зохион байгуулалт, галт зэвсэг, сум хадгалах шүүгээ /сав/-ний нарийвчилсан зураг, танилцуулга
8. Ажилтны галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
9. Тэмдэгтийн хураамжийн баримт /төрийн сан 100900000701 дансанд 500.000 төгрөг/
10. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс А/33 маягт/
11. Хуулийн этгээд галт зэвсэг өмчилж, эзэмшиж байгаа бол аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон зориулалтын агуулахын зураг, харуул хамгаалалт, аюулгүй байдал хангасан талаарх баримт

12. Тусгай  зөвшөөрлийн  гэрчилгээний  хугацааг  сунгахад тухайн спорт-сургалтын  холбооны  ажлын  тайлан,  импортолсон  болон худалдсан сумны мэдээ,спорт-сургалтын зориулалтаар ашиглах шаардлага хангасан Буудлага үйлдэх байгууламж /тир/-ийн хэвийн ажиллаж байгааг нотлох баримт.
13. Хуульд өөрөөр заагаагүй бол ажиллагааны хувьд автоматаар буудах боломжгүй, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй, олон улсын спорт холбоодын дүрмээр зөвшөөрөгдсөн эсвэл үйлдвэрлэгчийн тодорхойлолттой галт зэвсэгттэй байх.

Зөвшөөрлийн загвар:  

Хураамж  500.000 төгрөг
Хураамж төлөх данс: төрийн сан 100900000701 тоот данс
Зөвшөөрөл олгох, сунгах үндэслэл журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар бүлэг. Зөвшөөрөл олгох, сунгах журам
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам:  Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар бүлэг. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар төлөөлөгчийн газар: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа: 5 жил
Зөвшөөрөл олгосон байгууллагын нэр: Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв.
Зөвшөөрөл олгсон байгууллагын хаяг, утасны дугаар: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 1-р хэсэг хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж Хүнсний 50 дугаар дэлгүүрийн өргөтгөлийн байр. Утас: 70191515
Хариуцсан албан тушаалтны нэр, утасны дугаар: Ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Баттулга 93081111

Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос