en

Үйлчилгээний төрөл: Монгол улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх авах
Шийдвэрлэх журам:  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ын 16 дугаар зүйл 16.1, 16.2 дугаар заалт, Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-ын 4 дүгээр зүйл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/316 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах” /код-608/
Хугацаа: Ажлын 7 хоног.
Нөхцөл, шаардлага:
1. Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх шинээр болон нөхөн авах Монгол Улсын иргэд энэхүү үйлчилгээг 2 хэлбэрээр авах боломжтой.
1.1. 
Портал буюу цахимаар захиалах иргэд өөрийн бүртгэлтэй email хаяг, гар утасны дугаартай байх шаардлагатай бөгөөд Е-Mongolia” аппликейшныг татан авч, “Үйлчилгээнүүд” цэсний “Олон улсын жолооны үнэмлэх” хэсгээс хугацааны сонголтоор нэвтэрч, хүсэлтээ илгээнэ. Жолооны үнэмлэхийн төлбөр болон зөрчлийн торгуулийг smartcar.mn, Гэрэгэ систем, QPay, цахим банк зэрэг төлбөр тооцооны бүх хэлбэрийг ашиглан төлөх бөгөөд баримт бичиг бүрдүүлэх шаардлагагүй.

1.2. Операторын буюу Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 6 салбар /БЗД-ийн “Дүнжингарав” худалдааны төв, СХД-ийн “Драгон” төв,Баянхошуу Жанцаны буудал “Бизнес инкубатор” төв, ЧД-ийн Чингэлтэйн 1 дүгээр буудал “Сэлбэ” дэд төв, БГД-ийн III хорооллын эцэс “Соло молл” /И-март/ төв, ХУД-ийн “Мишээл экспо” төв/-т биеэр хандаж буй иргэд өөрийн нотлох бичиг баримтыг авч очин олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээ захиалан авна.
2. Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх олгогдсон гадаад улсын иргэд жолоодох эрхийн үнэмлэх нөхөн авах, хүчинтэй хугацаа сунгах, хуучирч муудсаныг солиулахад доорх бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн биеэр тус төвийн үйлчилгээний танхимаар үйлчлүүлнэ:   

            

1. Жолоочийн бүртгэлийн маягт бөглөх /Маягтыг үйлчилгээний танхимаас авна/;
2. Гадаад паспорт, түүний хуулбар, Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэх, түүний хуулбар.

Анхаарах асуудал: Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах  /ASAP/ санд зарлагдсан, бэлэн бус торгуулийн шийтгэлийг төлөөгүй, зам тээврийн осол хэрэг, зөрчлийн улмаас эрх нь хязгаарлагдсан шалтгаантай иргэд захиалга өгөх боломжгүй.
Зөвшөөрлийн загвар: Монгол Улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх нь Замын хөдөлгөөний тухай 1968 оны  Венын конвенцын дагуу А6 (148x105 мм) форматын хэмжээтэй цаасан дэвтэр байна. Мөн сайжруулсан цаасан хавтастай нүүрэн хэсэгт алтлаг клишетэй, товгор бичвэртэй,  дотор хэсэгт шаргал өнгийн түмэн насан хээтэй 6 хуудас, 12 нүүртэй байна.
Үүнд:
1. Үнэмлэхийн эхний нүүрэнд Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийн дугаар, хүчинтэй байх огноо, олгосон огноо, Монгол Улсын  жолоодох эрхийн үнэмлэхийн дугаар зэргийг бичих ба олгосон байгууллагын мэдээллийг тусгаж, үнэмлэх олгосон албан тушаалтны гарын үсэг, байгууллагын тэмдгээр баталгаажуулна.
2. Хоёроос тав дахь нүүрэнд Монгол болон Англи хэлээр Венийн конвенцийн  гишүүн орнуудын жагсаалт, хамаарал бүхий заалт;
3. Зургаагаас арав дахь нүүрэнд Англи, Франц, Орос, Герман, Испани хэл дээр эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, төрсөн огноо, газар, тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал)-ын тэмдэглэл, хүлээн зөвшөөрсөн улсаас тээврийн хэрэгсэл ашиглалттай холбоотой бусад хязгаарлалтын тэмдэглэл;
4. Арваннэгдүгээр нүүрэнд хүлээн зөвшөөрсөн улсад тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан тэмдэглэл;
5. Арванхоёрдугаар нүүрэнд:
цэг (эх) ийн нэр;
өрийн нэр;
өрсөн огноо;
өрсөн улс;
өрсөн газар;
ээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал)-ын тэмдэглэл;
зэмшигчийн зураг болон цагдаагийн бэлгэдэл (галаграм);
-Эзэмшигчийн гарын үсэг;
рх бүхий байгууллагаас жолоодох эрх хассан тэмдэглэл зэргийг Англи хэлээр бичнэ
          

Төлбөр: 1жил  20.000 төгрөг, 2 жил  40.000 төгрөг, 3 жил  60.000 төгрөг
Төлбөр төлөх дансны мэдээлэл: Хүлээн авагч банк - Төрийн сан банк, дансны дугаар: 100900012520

Зөвшөөрөл олгох, сунгах үндэслэл журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар бүлэг. Зөвшөөрөл олгох, сунгах журам
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар бүлэг. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх хүчингүй болгох.
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар төлөөлөгчийн газар: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа: 1 жил, 2 жил, 3 жил.
Зөвшөөрөл олгосон байгууллагын нэр: Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв.
Зөвшөөрөл олгсон байгууллагын хаяг, утасны дугаар: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 1-р хэсэг хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж Хүнсний 50 дугаар дэлгүүрийн өргөтгөлийн байр. Утас: 70191515
Зөвшөөрөл хариуцсан албан тушаалтны нэр, утасны дугаар: Ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа В.Балжинням 80736363

Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос