Үйлчилгээний төрөл: Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх
Шийдвэрлэх журам: “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ын 18 дугаар зүйл 18,3 дугаар заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах” /код- 608/
Хугацаа: Ажлын 3-5 хоног.
Нөхцөл шаардлага, бүрдүүлэх материал:
1. Жолоодох эрх хасагдсан талаарх лавлагаа /Төрийн үйлчилгээний “Е-Mongolia” системээс, эсвэл ТҮЦ машинаас авч болно./
2. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг “Google” хайлтын системийн “Жолоочийн эрүүл мэндийн үзлэгийн хуудас” /ЭММ-34 Б/ илэрцээс маягтыг татан авч, харьяалагдах дүүргийн Эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн үзлэгт хамрагдана.
3. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалт зохион байгуулах төрийн бус байгууллагуудад хандаж, 4-5 цагийн хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдана.
Зөвшөөрлийн загвар:
Төлбөр: 70.000төгрөг.
Төлбөр төлөх дансны мэдээлэл: Сургалт хамрагдсан тухайн төрийн бус байгууллагад төлбөр төлнө.
Зөвшөөрөл олгох үндэслэл, журам: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам, Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар бүлэг Зөвшөөрөл олгох, сунгах журам.
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар бүлэг. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх хүчингүй болгох.
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар төлөөлөгчийн газар: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа: Жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй хугацаагаар.
Зөвшөөрөл олгосон байгууллагын нэр: Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв.
Зөвшөөрөл олгсон байгууллагын хаяг, утасны дугаар: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 1-р хэсэг хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж Хүнсний 50 дугаар дэлгүүрийн өргөтгөлийн байр. Утас: 70191515
Зөвшөөрөл хариуцсан албан тушаалтны нэр, утасны дугаар: Ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа В.Балжинням 80736363