Үйлчилгээний төрөл: Галт зэвсгээ бүртгүүлж, шинээр гэрчилгээ авах /иргэн/
Шийдвэрлэх журам: Цагдаагийн албаны тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/75 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн гэрчилгээ олгох журам”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-602, 603/ “Галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох”
Хугацаа: Ажлын 10 хоног.
Хүсэлт гаргах хэлбэр: Төрийн үйлчилгээний цахим систем https://e-mongolia.mn/-д хандан хүсэлт илгээнэ.
Бүрдүүлэх баримт бичиг:
1. Галт зэвсгийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл. /ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвд/
2. 2*3 хэмжээний зураг 3 хувь /одоо үеийн/
3. Иргэний үнэмлэхний хуулбар. /эсвэл лавлагаа/
4. Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт. /эсвэл лавлагаа/
5. Эх сурвалжийн бичиг.
6. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс А/33 маягт/
7. Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар. /Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв 70190092/
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тодорхойлолт. /Даваа гаригт 14:00-16:00; Пүрэв гаригт 10:00-12:00 цагуудад галт зэвсгийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/
9. Гэрчилгээний үнэ 4800 төгрөг тушаасан баримт. /төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч нь ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба/
10. Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг тушаасан баримт. / itax.mta.mn цахим хаягаар https://www.youtube.com/watch?v=AdfO-uOeEpA&t=13s эсвэл Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст очин код аван дурын банк, киоск төхөөрөмжид тушаана /
Зөвшөөрлийн загвар: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/75 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн гэрчилгээ олгох журам”
Төлбөр: Галт зэвсгийн гэрчилгээний үнэ 4800 төгрөг .
Төлбөр төлөх данс: төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч нь ЦЕГ-ын Санхүү, ар талын алба/
Хураамж: Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг.
Хураамж төлөх данс: төрийн сан 100200700941 тоот данс. Хүлээн авагч Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс
Зөвшөөрөл олгох, сунгах үндэслэл журам: Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйл, Хууль зүйн сайдын 2015 оны А/219 дүгээр тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”, Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар бүлэг. Зөвшөөрөл олгох, сунгах журам
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам: Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйл, Хууль зүйн сайдын 2015 оны А/219 дүгээр тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”, Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар бүлэг. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар төлөөлөгчийн газар: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа: 10 жил
Зөвшөөрөл олгосон байгууллагын нэр: Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв.
Зөвшөөрөл олгсон байгууллагын хаяг, утасны дугаар: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 1-р хэсэг хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж Хүнсний 50 дугаар дэлгүүрийн өргөтгөлийн байр. Утас: 70191515
Хариуцсан албан тушаалтны нэр, утасны дугаар: Ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Гансүх 92114844, цагдаагийн ахмад Н.Төрмөнх 95111062