Үйлчилгээний төрөл: Гадаад орноос галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан авах /иргэн/
Шийдвэрлэх хууль, журам: Галт зэвсгийн тухай хуулийн 19 дугаар зүйл. 19.2. Галт зэвсэг өмчлөх эрхтэй Монгол Улсын иргэн өөрөө өмчлөх зорилгоор энэ хуулиар хориглоогүй нэг галт зэвсгийг жилд нэг удаа улсын хилээр оруулах эрхтэй. Иргэн өөрөө өмчлөх зорилгоор оруулж ирсэн галт зэвсгийг оруулж ирснээс хойш гурван жилийн дотор бусдад худалдах, бэлэглэхийг хориглоно. 19.4.Энэ хуулийн 9.1-д заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр оруулж болно. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.8 дугаар заалт.
Шийдвэрлэх хугацаа: Ажлын 5 хоног
Бүрдүүлэх бичиг баримт:
1. 21 насанд хүрсэн байх
2. Галт зэвсэг худалдан авах тухай хүсэлт
3 Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ТҮЦ машины лавлагаа/
4. Иргэний үнэмлэхний хуулбар /ТҮЦ машины лавлагаа/
5. Цээж зураг 2% /2*3 хэмжээтэй/
6. ЦЕГ-ын тодорхойлолтын мөнгөн шилжүүлгийн баримт /төрийн сан 100900012027 дансанд тодорхойлолтын үнэ 1000 төгрөг/
7. Худалдаж авсан галт зэвсгийн зураг, техникийн өгөгдөхүүн
8. Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар /Цагдаа,дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв 70190092/
9. Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас. /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс А/33 маягт/
Зөвшөөрлийн загвар: Үгүй
Төлбөр: Үгүй
Хураамж: Үгүй
Зөвшөөрөл олгох, сунгах үндэслэл журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар бүлэг. Зөвшөөрөл олгох, сунгах журам
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар бүлэг. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар төлөөлөгчийн газар: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа: 3 жил
Зөвшөөрөл олгосон байгууллагын нэр: Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв.
Зөвшөөрөл олгсон байгууллагын хаяг, утасны дугаар: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 1-р хэсэг хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж Хүсний 50 дугаар дэлгүүрийн өргөтгөлийн байр. Утас: 70191515
Хариуцсан албан тушаалтны нэр, утасны дугаар: Ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Баттулга 93081111