Үйлчилгээний төрөл: Галт зэвсгээ бүртгүүлж, шинээр гэрчилгээ авах. /Хуулийн этгээд/
Шийдвэрлэх журам: Цагдаагийн албаны тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/75 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн гэрчилгээ олгох журам”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-602, 603/ “Галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох”
Хугацаа: Ажлын 10 хоног.
Хүсэлт гаргах хэлбэр: Төрийн үйлчилгээний цахим систем https://e-mongolia.mn/-д хандан хүсэлт илгээнэ.
Бүрдүүлэх баримт бичиг:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээ, харуул хамгаалалтын гэрчилгээний хуулбар.
2. Галт зэвсэг, галт зэвсэгтэй харьцах алба хаагчдын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбарууд.
3. Харуул хамгаалалтын ажилтан, байгаль хамгаалагчидтай байгуулсан галт зэвсэг эзэмшүүлэх гэрээний хуулбар.
4. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын тодорхойлолт. /Даваа гаригт 14:00-16:00; Пүрэв гаригт 10:00-12:00 цагуудад галт зэвсгийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/
5. Гэрчилгээний үнэ 4800 төгрөг тушаасан баримт. /төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч нь ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба/
6. Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг тушаасан баримт. / itax.mta.mn цахим хаягаар https://www.youtube.com/watch?v=AdfO-uOeEpA&t=13s эсвэл Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст очин код аван дурын банк, киоск төхөөрөмжид тушаана /
Гэрчилгээний загвар: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/75 дугаар тушаалаар баталсан “Галт зэвсгийн гэрчилгээ олгох журам”
Төлбөр: Галт зэвсгийн гэрчилгээний үнэ 4800 төгрөг .
Төлбөр төлөх данс: төрийн сан 100900012038 тоот данс. Хүлээн авагч нь ЦЕГ-ын Санхүү, ар талын алба/
Хураамж: Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг.
Хураамж төлөх данс: төрийн сан 100200700941 тоот данс. Хүлээн авагч Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс
Зөвшөөрөл олгох, сунгах үндэслэл журам: Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйл, Хууль зүйн сайдын 2015 оны А/219 дүгээр тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”, Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар бүлэг. Зөвшөөрөл олгох, сунгах журам
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам: Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйл, Хууль зүйн сайдын 2015 оны А/219 дүгээр тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”, Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар бүлэг. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар төлөөлөгчийн газар: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа: 10 жил
Зөвшөөрөл олгосон байгууллагын нэр: Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв.
Зөвшөөрөл олгсон байгууллагын хаяг, утасны дугаар: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 1-р хэсэг хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж Хүсний 50 дугаар дэлгүүрийн өргөтгөлийн байр. Утас: 70191515
Хариуцсан албан тушаалтны нэр, утасны дугаар: Ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Гансүх 92114844, цагдаагийн ахмад Н.Төрмөнх 95111062