Үйлчилгээний төрөл: Гадаадын иргэн ан агнах зорилгоор галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл улсын хилээр нэвтрүүлэх.
Шийдвэрлэх хууль, журам: Галт зэвсгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.Галт зэвсэг ашиглах спортын тэмцээн, сургалтад оролцох, ан агнах зорилгоор Монгол Улсын иргэн, гадаадын иргэн өөрийн өмчлөл, эзэмшлийн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хүсэлтийг цагдаагийн төв байгууллагад гаргах бөгөөд уг хүсэлтэд хилээр нэвтрүүлэх галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн нэр, төрөл, тоо, дугаар, улсын хилээр оруулах, гаргах хугацаа, нэвтрүүлэх хилийн боомтыг заасан байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 10.8 дугаар заалт.
Шийдвэрлэх хугацаа: Ажлын 5 хоног
Бүрдүүлэх бичиг баримт:
1. Зөвшөөрөл хүссэн албан бичиг
2. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Байгаль орчны яамнаас олгосон ан агнах тусгай зөвшөөрлийн хуулбар
4. Гадаадын иргэдийн паспортын хуулбар
5. Гадаадын иргэн ан агнах зорилгоор галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх тэмдэгтийн хураамжийн баримт /төрийн сан 100900000701 дансанд 250.000 төгрөг/
6. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн нэвтрүүлэх, гарах хугацаа
Зөвшөөрлийн загвар:
Хураамж : 250.000 төгрөг
Хураамж төлөх данс: төрийн сан 100900000701 тоот данс
Зөвшөөрөл олгох, сунгах үндэслэл журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар бүлэг. Зөвшөөрөл олгох, сунгах журам
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар бүлэг. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар төлөөлөгчийн газар: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа: 3 жил
Зөвшөөрөл олгосон байгууллагын нэр: Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв.
Зөвшөөрөл олгсон байгууллагын хаяг, утасны дугаар: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 1-р хэсэг хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж Хүнсний 50 дугаар дэлгүүрийн өргөтгөлийн байр. Утас: 70191515
Хариуцсан албан тушаалтны нэр, утасны дугаар: Ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Баттулга 93081111