Үйлчилгээний төрөл: Хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл. /Иргэн, Хуулийн этгээд/
Шийдвэрлэх журам: Хуулийн этгээд нь Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын хамтарсан 2018 оын А/119, А/377 дугаар тушаалаар баталсан “Хувийн хамгаалалтын сургалт явуулах зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам” Зөвшөөрлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 11.11 дэх хэсэг, Хувийн хамгаалалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 заалт, 5 дугаар зүйл, 6 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт.
Иргэн нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2018 оны А/119, А/377 дугаар тушаал “Хувийн хамгаалалтын сургалт явуулах, зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын шаардлага хангаж байх тул “Зөвшөөрлийн тухай” хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 11.11, “Хувийн хамгаалалтын тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт.
Хугацаа: Ажлын 10 хоног.
Бүрдүүлэх баримт бичиг:
Хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахыг хүссэн /ХУУЛИЙН ЭТГЭЭД/:
1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл.
2. Улсын бүртгэлийн гэрчилгээ.
3. Бие хамгаалагч тус бүрийн Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эрүүл мэндийн тодорхойлолт, сургалтад хамрагдсан болохыг нотолсон баримт бичиг.
4. Хувийн хамгаалалт эрхлэх хуулийн этгээд нь үйл ажиллагаагаа явуулах бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин, техник хэрэгсэл болон өөрийгөө санхүүжүүлэх чадвартайг нотолсон баримт бичиг. /Хувийн хамгаалалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дэх заалт /Хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахыг хүссэн /ИРГЭН/:
1. Тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл.
2. Иргэний үнэмлэх /Лавлагаа/.
3. Оршин суугаа газрын тодорхойлолт /Лавлагаа/
4. Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт.
5. Хувийн хамгаалалтыг биечлэн гүйцэтгэх боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх сургалтад хамрагдсан болохыг нотолсон баримт бичиг. /Хувийн хамгаалалтын тухай хуулийн 10 дугаар зүйл/
Гэрчилгээний загвар:
Хуулийн этгээд Иргэн
Хураамж: Хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хуулийн этгээд улсын тэмдэгтийн хураамж 2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, иргэн 250000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг.
Хураамж төлөх данс: Төрийн сан 100900000701 тоот данс
Зөвшөөрөл олгох, сунгах үндэслэл журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар бүлэг. Зөвшөөрөл олгох, сунгах журам
Түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам: Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар бүлэг. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
Олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон зөвшөөрлийн талаарх мэдээлэл: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар төлөөлөгчийн газар: Зөвшөөрлийн цахим сан (https://license.mn)-д байршуулсан.
Зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа: 5 жил
Зөвшөөрөл олгосон байгууллагын нэр: Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв.
Зөвшөөрөл олгсон байгууллагын хаяг, утасны дугаар: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 1-р хэсэг хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж Хүнсний 50 дугаар дэлгүүрийн өргөтгөлийн байр. Утас: 70191515
Хариуцсан албан тушаалтны нэр, утасны дугаар: Ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Төрмөнх 95111062